x

Н.Баяртсайхан ба Саарал жагсаалт

Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар мөнгөний бодлого хэлэлцэж байх үед нөгөө “гайтай хөөтэй” саарал жагсаалтын асуудал хөндөгдөж, хөөргөн зантай, хүний мууд дуртай юм болохоороо УИХ-ын гишүүд Монголбанкны ерөнхийлөгчийг “яв, зайл” гэж загнасан юм байх. Тэгэхээр нь төв банкны Ерөнхийлөгч манай нөхдийг ичвэл ичиж, гацвал гацахаар нэг үг хэлсэн. Ер нь бол хүчээр ажлыг нь өгүүлж байгаа юм л даа. Гэхдээ нөгөөх нь "Дуугүй үхэхээр дуутай үхнэ ээ. Та нар ч гэсэн хуваалцана шүү" гэж байна.

Манай улстай хамт гурван улс саарал жагсаалтад орсон.  Исландыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөө Скандинавын бүх орон, Европын холбооны маш олон орон ажилласан. Пакистаныг сааралтад жагсаалтад үлдээх үү, хар жагсаалтад оруулах уу гэж яригдахад цээжээрээ хамгаалсан олон орон байгаа. Харин Монголын асуудлыг ярихад хэн ч дуугараагүй. Энэ бол Монгол Улс олон улсын тавцанд “мартагдсан” улс болж хувирч байгаагийн илрэл. Монгол Улсын ирээдүйгээс итгэл төрүүлэхүйц зүйл харагдахаа больжээ гэсэн үг.

Монголбанкны ерөнхийлөгч энэ тухай “Үүнээс том дүгнэлт гарч ирнэ. Манай улс гадаад харилцааны хувьд асуудалтай байна гэсэн үг. Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч бас байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэв. Ингээд асуудал төв банкны ерөнхийлөгчийн сандал ширээний асуудлаас халиад явчихлаа. Манайхан харин мэдэж байгаа юм уу, үгүй юу. Тэгээд ч дэлхий мэдэж байгаа зүйлийг одоо ирж хэнээсээ ч нуух юм билээ.

Дэлхий нийтийн биднийг харж байгаа энэ хандлага ерөнхийдөө сүүлийн гурван жилд манай төрийнхний хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж хэлж болно. Хэрвээ тийм биш бол яагаад 2017 онд биш, 2019 оны эцсээр Саарал жагсаалт руу эргэж гулссан байж таарах вэ? "Эндээсээ цаашаа хаа хүртэл унах нь вэ" гээд хараад л байсан хэрэг шүү дээ.

Гэтэл манай дарга нарын өнгөрсөн хугацаанд хийсэн ганц ажил нь уул уурхайтайгаа, хөрөнгө оруулагч нартайгаа хамаг чадлаараа дайтсан. Лицензийг нь хураахыг нь хураагаад, хөөж гаргахыг нь гаргаад, төрд авахыг нь ч аваад УИХ-ын даргын хэлснээр “цэгцрэх шатандаа” явж байгаа. Парламентын спикер нь өөрөө эрээн хувцас өмсч гараад, тагнуул, тусгайгийнхнийг дайчилж аваад хувийн компанийн эзэмшил руу буу тулгаад /мэдээж шүүхийн шийдвэргүйгээр/ дайрч орж байгаа улсад хэн итгэж хөрөнгө мөнгөө оруулах билээ.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд нь Японы Засгийн газрын урилгаар эзэн хааны ёслолд оролцоод ирсэн. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн Шинзо Абэгийн хэлсэн ганц үг нь “Танай төсөв, мөнгөний бодлогод нааштай өөрчлөлт гарахгүй бол Японы Засгийн газар цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй ээ” гэсэн байна. Ердөө жилийн өмнө /У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр/ ярилцаж тохиролцсоноосоо буцах болсонд хэн буруутай байж болох вэ? Өөрийнхөө ард түмний хөлсөө урсгаж төлсөн татварын мөнгийг Монголын шороонд авчирч булахыг ямар улсын Ерөнхий сайд хүсэх вэ?

2000 оноос хойш хаа нэг дагаж явсан төрийн айлчлалуудыг хараад байхад манай дарга нарын мөнгө гуйгаагүй улс орон гэж байхгүй. Олон удаа хажуунаас нь хараад ирэхээр сүүл рүүгээ өмнөөс нь нүүр улайж, яс хавтаймаар болдог юм билээ. Хорин жил бадар барьсны эцэст юунд хүрэв дээ. Хээлтэй эхнэр шиг гүзээтэй дарга нар том том жийп уначихсан, төрөөс төрсөн тэрбумтнууд нь төрийнхөө дээр гараад суучихсан, авилга, хээл хахуульд баригдчихсан, хууль ёс уланд гишгэгдчихсэн... Ийм улсад хэн итгэх билээ?

Яс юман дээр Монголд болж байгаа үйл явдал, гарч байгаа мэдээллүүдийг дэлхий маниас түрүүлээд авчихсан байгаа. Энэ дарга нь идлээ, уулаа, тэр дарга нь шоронд орлоо, барилаа. Улс төрийн намууд нь авилгажлаа, улстөрчид нь улсаа тонолоо. Монголын Засгийн газар ямар бодлого явуулж, удирдагчид хаана юу хийж, юуг яаж самарч байгаа тухай мэдээ дэлхийн нөгөө буланд хүрэх нь  Ж.Батзандангийн Баян-Өлгийд хэлсэн үг Улаанбаатарт ирэхээс хурдан болсон цаг. Манайхан л харин хүүхэд нүүрээ дарчихаад би нуугдчихлаа гэж итгэдэг шиг өөрөө өөрсдийгөө хуураад яваа болохоос биш.

Даанч энэ нь явуургүй болсныг дэлхий хүртэл биднээс нэрэлхэж нуухаа болилоо л доо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 31 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 36 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 42 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 43 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 44 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 47 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top