x

АН Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулахыг шаардлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баярьсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж, С.Даваасүрэн нь өргөдлөө өгөөд байгаа. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар мөнгөний бодлого хэлэлцэх үед энэ асуудал дахин хөндөгдөж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан албан тушаалаа хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн билээ. УИХ-ын даргын зүгээс тэднийг Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүй байх үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгаж, хариуцлага хүлээхийг сануулаад байна. 

Харин өчигдөр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлаас С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нараас гадна Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг ч мөн огцруулахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа.

УИХ-ын даргад гардуулсан АН-ын шаардлагад,

Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон дөрвөн үндсэн шалтгаан нь:

1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй, \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам\

2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй, (Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Хууль сахиулах байгууллагууд)

3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байгаа, \ Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар,Хууль сахиулах байгууллагууд\

4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгаа \Шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар\ зэрэг шалтгаанууд шалгалтаар илэрч, хяналтад орсон байна.

APG буюу FATF-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд манай улсад анх удаа хийсэн Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээгээр FATF-ын гаргасан 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, хэрэгжилтийн 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй буюу мөнгө угаах эрсдэлтэй байсан тул "Эрчимтэй хяналт"-д орсон билээ.

FATF болон APG-гийн олон улсын хамтын ажиллагааны хяналтын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрт Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай холбоотой 2017 оноос хойш өөрийн хариуцдаг салбаруудад чиглэсэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг цалгардуулсан, зохион байгуулалт уялдаа холбоогүй ажилласнаар хугацаа алдаж үр дүн гаргаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсад БНАСАУ-ын 1500 орчим иргэд ажиллаж байгаа. FATF Монгол Улсад ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд авсан цалингаа улс руугаа явуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна гэж үзэж “Нийтээр устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх” гэх FATF-ын хоригийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон байна.

Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадсангүй, харин бурууг бусдад тохдог зуршилаараа Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан буруугаа Ардчилсан нам руу чиглүүлэн “2015 оны наймдугаар сарын 6-нд Ил тодын хууль батлагдсан. Тэр хуулийн дараа Монголын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж, Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар өссөн нь гадны байгууллагад сэжиг төрүүлэх нь зүйн хэрэг. Терроризмтэй холбогдуулж гадаадаас ажиллах хүч авах асуудал мөн үүн дотор орсон байгаа” гэж мэдээлсэн.
МАН 2008-2012 онд эрх барьж байхдаа мөн л FATF -ын шалгалтад унаж “саарал жагсаалт”-д оруулж байсан хар үйл явдал дахин давтагдлаа. Эрх баригчид Ардчилсан нам руу буруугаа тохох санаархлаа хэрэгжүүлж 2012-2016 оны ажлыг дүгнэсэн мэтээр ард түмний тархи угаах оролдлого хийж байгаа нь амжилт олохгүй.

Монгол Улс саарал жагсаалтад орсноор “Рио Тинто” Оюу толгойн төсөлд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байна гэж “Австралийн санхүүгийн тойм”-оор мэдээлсэн. Одоогоор 5.3 тэрбум ам.долларын гүний уурхайд нэмж 1.2 -1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа ч удаашрах, цаашлаад татрах магадлал байна. Бусад өөр томоохон төслүүдэд ч адил сөрөг нөлөөтэй" гэсэн байна.

Шаардлагыг УИХ-ын даргад гардуулан өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хойд Солонгосын ажилчид манай улсыг саарал жагсаалтад оруулах нэг үндэслэл болсон гэсэн мэдээллийг илүү тодруулж өгнө үү?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Тэгэхдээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын иргэдийг үе шаттайгаар гаргаж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл тус улсын иргэдийг ажиллуулах нь ФАТФ-ын саарал жагсаалтад орох нэг үндэслэл болно гэдгийг мэдсэн даруйдаа ийм мэдэгдэл хийсэн байгаа юм. Энэ нь хэтэрхий оройтсон зүйл болсон. Нэг ёсондоо саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдэх хурал болж байхад дээрх мэдэгдэл хийсэн.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-ФАТФ-ын хуралдаан дээр манай улсыг саарал жагсаалтад оруулах дөрвөн үндсэн шалтгааныг дурдсан. Үүний дөрөвт нь хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байгааг хэлсэн юм. Үүнийг шууд хэрэгжүүлэх байгууллага нь ХЗДХЯ, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар байдаг. Харамсалтай нь эдгээр байгууллага хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцооны ажлаа хийсэнгүй. ФАТФ-ын хар жагсаалтад Иран, Хойд Солонгос (БНАСАУ) улсууд ордог. Ялангуяа, Хойд Солонгос гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ цалинг шууд шилжүүлэн авдаг. Энэ мөнгөө цөмийн зэвсэг санхүүжүүлэх, ФАТФ-ын хар жагсаалтад орсон үндэслэлүүдийг хэрэгжүүлэхэд ашигладаг гэсэн үндэслэл дурдсан байдаг. Тэгэхээр энэ байдал саарал жагсаалтад орох нэг шалтгаан болсон.
-Монголбанк болон бусад холбогдох байгууллагын зүгээс саарал жагсаалтад орсон нь эдийн засгийн ноцтой хохирол учруулахгүй гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар сөрөг хүчний зүгээс ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Саарал жагсаалтад орсон ч ямар нэг нөлөөгүй, сөрөг үр дагаваргүй мэтээр ярьж өөрсдөө хариуцлагаас мултрах арга хайж байна. Ийм явуургүй үйлдэл гаргаж байгаа нь туйлын харамсалтай. Саарал жагсаалтад багтсан улсуудын гашуун сургамжийг дүгнээд харвал эхний ээлжинд гадаадын харилцагч банкууд банк санхүүгийн байгууллагуудад нь өндөр шаардлага тавьдаг. Зарим тохиолдолд хамтран ажиллахаас татгалздаг. Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох, өндөр өртөгтэй төслүүдийн хөрөнгө оруулалт царцах, буцаан татах зэрэг эдийн засгийн хүндрэл үүснэ. Саарал жагсаалтад орсон шалтгаан үндэслэлээ засах нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол Европын холбооны татварын хар жагсаалтад орох ноцтой эрсдэл үүсч болзошгүй юм. Монгол Улс 2011 онд ФАТФ-ын энэ саарал жагсаалтад орж байсан. Тухайн үед Ардчилсан намын тэргүүлсэн Эвслийн Засгийн газрын ажлын үр дүнд 2014 онд саарал жагсаалтаас гарсан. Энэ нөхцөл байдлыг өнөөдөр бодитоор дүгнэх ёстой. Түүнээс биш байдаг л зүйл мэтээр ярьж байгаа нь эрх баригчдын холбогдох албан тушаалтнуудын хариуцлагагүй алхам юм.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль саарал жагсаалтад орох үндэс болсон гэж эрх баригчид хэлж байгаа шүү дээ. ХЗДХ-ийн сайд энэ хуулиар ил болсон хөрөнгийг шалгана гэж мэдээлсэн?

-Ил тодын тухай хуулийг батлахад тухайн үеийн УИХ-д суудалтай бүх намууд хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд МАН ч багтана. Ер нь далд эдийн засагт байсан 34 их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон нь өнөөдөр Монгол Улсад маш хэрэгтэй алхам болсон. Олон улсын зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг ямар нэг байдлаар буруутгаж шүүмжилсэн зүйл өнөөг хүртэл гараагүй. Энэ бол ганц Монголд болдог асуудал биш. Бусад улс оронд ч ил тодын хууль зарлаж нуугдмал байгаа, татварт хамрагддаггүй, эдийн засгийн үзүүлэлтэд ордоггүй далд эдийн засгийг ил болгох алхам хийдэг. Үүнийг хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам ч тухайн үед парламентад суудалтай бусад намтай хамтран энэ хуулийг батлахдаа эдийн засгийн хүндрэлийг зорилго тавьсан. Ийм учраас энэ хуулийг буруу гэж үзэхгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 42 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 46 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 53 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 54 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 55 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 58 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top