x

Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын тойргийн хөрөнгө оруулалтыг тоймлоход

Ирэх оны төсвийг 2,1 наядын алдагдалтай оруулж ирсэн Засгийн газар, Сангийн яамны зэс нь цухуйж эхэллээ. Зардлаа өндөр харагдуулах замаар сонгуулийн сурталчилгааны мөнгөө нууж авч үлддэг нь МАН-ын Засгийн газруудын “ужиг болсон өвчин” гэсэн судлаачийн үг батлагдав.

Зөвхөн Хэнтий аймагт бүтээн байгуулалт хийхэд 142 тэрбум төгрөг тавьсан тухай өмнө нь хэвлэлээр мэдээлсэн. Түүнийгээ тус аймгаас сонгогдсон гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа төслийг тойргийн хөрөнгө оруулалттай хольж болохгүй. Өмнөх Засгийн газрын үед /Ж.Эрдэнэбатын/ Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосон. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Хөвсгөл, Хэнтий аймагт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмж хэлэхэд энэ мөнгө ч хангалттай биш” хэмээн тайлбарласан билээ.

Тэгвэл энэ их хөрөнгө оруулалт үнэн хэрэгтээ Хэнтий аймагт ч биш, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гишүүний тойрог руу урсаж байгаа гэвэл та итгэх үү?

Өнгөрөгч наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан нар Хэнтий аймгийн Норовлин суманд очиж, түүхэн аялал жуулчлалын цогцолборын шавыг тавьсан тухай хэвлэлүүдээр мэдээлэгдсэн. Хэнтий аймгийн Бэрх тосгон, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг  гэсэн  сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөсөн гэж бичсэн байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг Хэнтий аймаг руу татаж, нутгийн иргэдийг ажил, орлоготой болгоно гэжээ.

Тодруулбал, аялал жуулчлалын бүс болгож, түүхэн цогцолбор, брэнд байгуулна гэсэн энэ найман сум нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний сонгогдсон УИХ-ын 41-р тойрогт багтаж байна. Зэргэлдээ 40, 42 дугаар тойргийн /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүн асан Д.Гантулгын тойрог/ нэг ч сум хамрагдаагүй. Өнгөрсөн жил 2019 оны төсвийг батлахдаа 42 дугаар тойрог дээр бүр юу ч тавиагүй. /Гишүүн нь хүүхэнд хүчиндсэний төлөө тойргийнх нь иргэдийг торгодог ямар ёс байна аа/ Ийм байхад Л.Оюун-Эрдэнэ сайд “Үндэсний хэмжээний төсөл, тойргийн хөрөнгө оруулалт биш” гэж яаж улайхгүй хэлж чадаж байна аа. Нөгөө хоёр тойрогт хамрагдаж байгаа нутгийн ард олон үүнийг яажшуу хүлээж авах бол?

Ингэхэд сум суманд нэг хөшөө дурсгал босгосноор аялал жуулчлал хөгждөг гэж манай дарга нарт хэн хэлсэн юм бэ? Аялал жуулчлал гэдэг бол дэд бүтэц, бас сервис буюу үйлчилгээ юм гэж хэд хэлэх вэ? Дэд бүтэц, үйлчилгээ хоёр байхгүй бол босгосон баримлууд нь шувууны даруулаад л үлдэнэ. Хэн ч Улаанбаатараас 600 км давхиж ирээд нэг баримал үзээд буцахыг хүсэхгүй.

Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын утга нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулагдаагүй гээд шуудхан хэлчихэд буруудахгүй болов уу. Тэр бол хөрөнгө оруулалтыг хуваарилж байгаа хүний халаасыг дүүргэхэд л зориулагдсан эд. Тендер зарласан нэрээр хэдэн компани оруулаад өөрт нь хамгийн их хувь санал болгосон компани шалгардаг. Авсан ашгаараа хашир сонгуулийнхаа компанийг санхүүжүүлнэ. Орон нутгийн иргэд харин ажлын байр ч үгүй, ашиг орлого ч байхгүй, шувууны сангасанд дарагдсан хэдэн хөшөө, барималтай л үлдэнэ.

Дээр нь Хэнтий аймгийн Бэрх тосгонд дангаар нь Орхон аймгаас илүү төсөв тавьсан тухай ч хэвлэлээр мэдээлэгдээд амжсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг өөрөөсөө зайлуулсан ч Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдсэн асуудал гэдгийг хэлсэн байгаа. 3000 хүрэхгүй хүн амтай Бэрх тосгонд дулааны станц барихад зориулж 11 тэрбум гаруй төгрөгийг Эрчим хүчний сайдын багацад тавьсан байх жишээтэй.

Одоо бүр байтлаа УИХ-ын гишүүд тойргийнхоо оюутнуудад зориулж Улаанбаатарт дотуур байр барьдаг болсон байна. Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумын оюутнуудад зориулж Хан-Уул дүүрэгт оюутны дотуур байр барих гэнэ. Эдгээр  сум нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын сонгогдсон Архангай аймгийн гуравдугаар тойрог болж байна. Нийт 9 тэрбум төгрөгийг хоёр жил дараалан /2019 онд зургаан тэрбум, 2020 онд гурван тэрбум/ төсөвт суулгасан байна.

Энэ мөнгө Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын багцад багтсан ч сайдын өөрийнх нь болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн  нэг, хоёрдугаар тойргийн сумд багтаагүй байдаг юм. /Тэд нь ч гэсэн өөр нэг хөрөнгө оруулалт дээр мөнгөө тавьсан л байгаа л даа/ Тэгэхээр энэ мөнгийг Ж.Мөнхбат гишүүнд зориулжээ гэсэн үг. Энэ онд лав Хан-Уул дүүрэгт ийм ажил хийгдээгүй. Төсвийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийг тонон дээрэмдэх МАН-ын бодлого улам бүр төгсөрч байна. 

Хэрвээ тиймгүй бол Боловсролын сайд Багануур дүүрэгт оюутны барих гэж байгаа оюутны хотхон луугаа л энэ мөнгөө хийнэ биз /хөрөнгө оруулалт олж ирсний шагнал гээд Ж.Мөнхбатад хэдэн өрөө гаргавал болоо биш үү/, яаж гэж Хан-Уулд оюутны дотуур байр барих гэж. Гэвч нэг хоёр гишүүний асуудал биш, нийтээрээ л ийм байгаа. Одоохондоо ил болсон нь л энэ хоёр болохоос биш 2020 оны төсвийн төслийг бүхэлд нь самнаад үзвэл МАН-ын 64 гишүүн тус бүр дээр энэ дайны мөнгө гарч ирэх л байх. 

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 33 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 37 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 44 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 45 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 46 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 49 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top