БНСУ хөгжиж буй орны статусаасаа татгалзахаар шийдсэн талаар тус улсын Сангийн сайд баасан гаригт мэдэгджээ.
Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөгжиж буй орнуудыг хэрхэн тодорхойлж буйгаа өөрчлөхийг Дэлхийн худалдааны байгууллагад уриалсан байна.
АНУ-тай худалдааны маргаантай байгаа БНХАУ тэргүүтэй бусад улс орнууд хөнгөлөлт эдэлж буйг Д.Трамп шударга бус гэж үзжээ. БНСУ нь улс орноо хөгжиж буй орны статуст багтаадаг улсуудын нэг юм.