x

Монголбанкны захирал асан Н.Золжаргал, сайд асан Б.Батзориг, дуучин Б.Амархүү нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдын өнөөдөр мэдээлснээр Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, Хөгжлийн банкны захирал асан албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргүүдийг прокурор хянаж байна.

Харин Ховд аймгийн байгалийн цогцолбор газарт нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмалыг хууль бусаар олборлож байсан "Өгөөжтэй Өв" ХХК, "Бэлон" ХХК-ийн захирлуудад холбогдох хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт буцаажээ.

Дараах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.  

-УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж асан, Б.Батзориг болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-гийн захирал асан, Монголбанкны захирал асан Н.Золжаргал нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг, 

-Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнууд бүлэглэн удаа дараагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэрэг,

-Дуучин Б.Амархүүд холбогдох мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж бэлтгэн бусдад худалдсан гэх хэрэг,

-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгасан Нигер улсын хоёр иргэн бусадтай хамтран аж ахуйн нэгж байгуулах нэрийдлээр бусдаас их хэмжээний евро, доллар залилсан, мөнгө угаасан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Харин С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн, хянагдаж байна гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Баттулгыг шалга. Хүрэлсүх банктай холбоотой шалга жагааг бүгдийг шалга .бүү алагчил
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 37 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 41 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 49 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 50 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 53 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top