x

Баян-Өлгий аймаг Засаг дарг нарыг гадаадад туршлага судлуулах нэрээр 22 сая төгрөг зарцуулжээ

Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллах хугацаандаа удирдамжийн дагуу тус аймагт хүргүүлсэн хоёр удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.

АТГ-аас 2017, 2018 онд орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх Зөвлөмжийг 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт хүргүүлсэн билээ. Энэ хүрээнд Баян-Өлгий аймагт 2017 онд 12, 2018 онд 13 чиглэлээр Зөвлөмж хүргүүлсэн байна.

Баян-Өлгий аймгийн хувьд хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулдаг, танил тал, хамаарал бүхий этгээдээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас улсын төсөвт хохирол учруулсан, Сум хөгжүүлэх сан болон Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг зэрэг нийтлэг зөрчил, дутагдал өмнөх онуудад илэрч байв. АТГ-ын ажлын хэсэг өмнө хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцахад зарим зөрчил, дутагдал арилаагүй хэвээр байна.

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг хэтрүүлэн хэрэглэх явдал давтагдсаар байна. 2019 онд тус аймаг баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл гарсаар байна. Тухайлбал, 13 сумын Засаг даргыг гадаадад туршлага судлах нэрийдлээр 22 сая төгрөг, сургуулийн барилгын зураг төсөл хийлгэхээр 9.3 сая төгрөг зарцуулжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэдэггүй, иргэнд үндэслэл бүхий хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал таслан зогсоогдоогүй байна. Тухайлбал, төрийн албаны сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, улмаар нөөцөд бүртгэгдсэн иргэн Х-ийн 2019 оны 1 дүгээр сард гаргасан ажилд орох хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй, иргэнд үндэслэл бүхий хариуг өгөөгүй байна. Уг асуудлыг Ажлын хэсэг нарийвчлан хянан шалгаж байна.

Түүнчлэн Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулах, төсвийн мөнгөөр дайлж цайлах явдал үргэлжилсэн хэвээр байв. Харин хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах, бүртгэх, хянах, үндэслэлгүй дүрэм журмуудыг цэгцлэх ажлыг АТГ-аас өгсөн Зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэж байгаа аж.

АТГ-ын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтээр нэгдсэн тайлан, дүгнэлт гаргахаар ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.119)
    Гадаад оронд зугаалж туршлага судлахын оронд зэргэлдээ байгаа УВС, ХОВД аймгаас туршлага судлаасай.Манай мах, сүү,цагаан идээ зардаг хүнсний зах дээр МХЕГазрын шалгалт ирүүлж шалгуулах хэрэгтэй.Шар өвчин эндээс үүдэлтэй шүү.
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.117.59)
    Бадeлхан. Гылымхан хоёрт хууль үйлчлэхгүй. Мөнгөтэй хүнд бүүр үйлчлэхгүй . Хуулийнханыг худалдаж авсан гэж томордог...
    2019 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 37 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 41 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 49 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 50 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 53 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top