x

Засгийн газраа хаацайлахын тулд Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг золигт гаргах уу?

МАН-ынхан дахиад л будилуулж эхэллээ...

Ердөө гуравхан хоногийн өмнө “Саарал жагсаалтад орсонд бид буруугүй, өмнөх УИХ-ын баталсан Ил тодын хуулиас болсон” гээд сууж байсан нөхөд овоо хараагаа өөр чигт эргүүлжээ. Монгол Улс саарал жагсаалталд орсны хариуцлагыг Санхүүгийн захицуулах хороо, Монголбанкны удирдлагад үүрүүлэхээр болсон байна.

Өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар С.Даваасүрэн, Н.Баяртсайхан нартай уулзаж энэ тухайгаа дуулгасан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Өнөөдөр ямар нэгэн залруулга гараагүйгээс үзвэл хэвлэлийн мэдээ үнэн байсан бололтой.  

Хэрвээ тэднийг буруутгаж байгаа үндэслэл нь бодитой байсан бол заавал өрөөндөө дуудаж уулзаад "наль шал" гэх шаардлага байсан уу? Тэгээд тэр уулзалтынхаа протоколыг засч найруулаад хэвлэлээр гаргах уу? Үгүй л болов уу.

Харин “улс төрийн нөхцөл байдал” онцгүй тийшээ эргэсэн учраас Засгийн газарт тооцох ёстой хариуцлагыг нөгөө хоёрт үүрүүлэх, ингэхдээ энэ асуудлаас болж гомдол гаргахгүй байхыг анхааруулсан мэт л харагдаж байна.

Хэвлэлээр гарсан нь, УИХ-ын дарга Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нартай уулзахдаа “Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Монголбанк болон СЗХ-ны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой” гэсэн байна.

Харин эх сурвалжийн хэлснээр /эдийн засагч Ч.Отгочулуу/ ОУВС манай банкуудад эх үүсвэрийн шалгалт явуулсан нь үнэн. Тэр шалгалт дууссан. Тэр эх үүсвэр дотор нь терроризмтой, мөнгө угаахтай холбоотой зүйл байхгүй нь тодорхой болсон гэсэн байна. Өөрөөр хэлбэл ОУВС-гийн хөтөлбөр тусдаа, ФАТФ-ийн асуудал бас тусдаа зүйлФАТФ бол терроризм, хар тамхи, мөнгө угаах, хүний наймаатай холбоотой хар мөнгийг зохицуулах, зөвлөмж өгөх байгууллага.

Хуульзүйн сайд Ц.Нямдорж өөрийн амаар “ФАТФ-ын өгсөн 40 зөвлөмжийн 4-өөс бусдыг ньбиелүүлсэн” гэж хэлсэн. Харин тэр дөрвөн зөвлөмж нь,

1-рт, гадаадаас авах ажиллах хүчний асуудал /Хойд солонгос нь өөрөө хоригторсон учраас, Хойд Солонгосын ажилчдын цалин үй олноор хөнөөх цөмийн зэвсэг бүтээх санхүүжилтэд ашиглагдаж байж магадгүй гэдэг хардлагаар хойд Солонгосоос ажиллах хүч авахаа боль гэдэг шаардлага тавьсан/

2-рт, Эдийн засгийн буюу мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэг дээр түргэн шуурхай, ил тод байх ёстой /Хэдийгээр манайд айхтар ноцтой асуудал гараагүй байгаа ч гэсэн/

3-рт, Маш их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирэх гэсэн хоёр ч удаагийн оролдлого гарсан. /Нэг нь Оросоос, нөгөө нь Хятадаас/ Илрүүлж, барьж байгаа гэдэг ч дахиж тийм үйлдэл гаргахгүй байх талд хууль, санкцийг нь чангалаач гэсэн

4-рт, Терроризмтой тэмцэх хуулийг тодотгох, өөрчлөх. Энэ нэмэлт өөрчлөлтийг УИХ хоёр долоо хоногийн өмнө хийсэн. Харин ФАТФ-ын зөвлөмж нь 2017 онд гарсан.

Өөрөөр хэлбэл, дээрх биелэгдээгүй шаардлага гэгч нь Хууль зүйн яам, Сангийн яам хоёртой шууд холбоотой асуудлууд байгаа. Гэтэл хариуцлагыг харьяалах яамд буюу Засгийн газраас зайлуулж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрүүлэх гэсэн нь сонгуулийн өмнө улс төрийн тогтворгүй байдал үүсэх /Засгийн газар огцрох/ эрсдлээс сэргийлж, утаа хийсэх чигийг өөрчилж байгаа мэт харагдаж байна.

Ялангуяа Сангийн сайд, Хуульзүйн сайд нарын өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хуралдааны дараа хийсэн мэдэгдлээс үзвэл тэд хариуцлагаас бултахын тулд юу ч хэлэх, хийхээс буцахгүй болсон байна. Ямар үгүйдээ л “Ил тодын хуулиас болж Монгол Улс саарал жагсаалтад орсон. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн хөдөлгөөн хийгдсэн учраас энэ шалгалтад хамрагдсан” гээдсууж байх вэ дээ. Гэтэл тэр “сэжигтэй” хуулийнх нь үр дүнд Монголын эдийн засаг 34 их наядаар нэмэгдэж, өмнөхөөсөө 150 хувиар өссөн гэдгийг Хуульзүйн сайд нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.  Татвар төлдөггүй, нууцгдмал байсан хөрөнгийг л ил гаргаж, татвартай болгосон хэрэг шүү дээ.

Энэ болгоомжгүй мэдэгдэл нь эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад ирмэгц барьцаа өөрчлөөд, банк санхүүгийн байгууллагууд рүүгээ бурууг чихэхээр шийдсэн байна л даа.

 Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 40 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 44 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 51 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 52 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 53 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 54 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 56 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top