x

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг тус тусад нь хүлээн авч уулзжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулахгүй байх ажлыг хангалттай хийж чадаагүй гэж дээрх хоёр байгууллагын удирдлагад ойрын хугацаанд хариуцлага тооцох ёстой гэсэн байр сууриа уулзаж мэдэгдсэн байна.

Энэ талаарх хэвлэлийн мэдээнд:

УИХ-ын дарга Г.Занданшатар СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй уулзаж, Монгол Улс FATF-ын (Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага) “саарал жагсаалт”-д орсон нөхцөл байдал, FATF болон  APG-гээс (Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага) ирүүлсэн нэмэлт зөвлөмжид тусгасан шаардлагыг хэрэгжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хийж, гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн асуудлыг хөндөж ярилаа.

Дээрх асуудлууд болон Банк бус санхүүгийн байгууллагууд, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд тавьж буй хяналт, мэргэжлийн холбоодоос СЗХ-ны даргад хариуцлага тооцуулах талаар УИХ-ын даргын нэр дээр хоёр ч удаа ирүүлсэн гомдол, гомдлын мөрөөр ажилласан УИХ-ын Ажлын хэсгийн шалгалт, зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байдал зэрэг асуудлаар асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хариулт өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д орсон нь холбогдох байгууллага, албан тушаалтнууд ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой. Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Энэ шаардлагыг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзахдаа ч тавьсан.

Монголбанк болон СЗХ-ны удирдлага FATF-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй.

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зэх зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ.

Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд СЗХ-ны даргад хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна хэмээн мэдэгдэв" гэжээ.  

Мөн Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудал давхар яригдаж байгаа. Гэвч одоогоор энэ асуудлыг УИХ-ын дарга болон гишүүдээс хэн нэг нь хөндөөгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 32 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 37 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 43 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 44 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 45 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 46 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 48 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top