x

Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амрахыг байнгын хороон гишүүд дэмжлээ

Өнөөдөр бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Амарч ханалаа, одоо ажлаа хий гэх шүүмжлэл байна. Энэ бол амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг огт биш. Гадны орнуудад шашны баярууд олон бий. Монголд яагаад ийм баяр болдоггүй вэ гэдэг асуудлыг сүсэгтэн олон тавьж байна. 

Олон улсад энэ өдрийн энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна" гэв. 

ТББХ-ны дарга С.Бямбацогт "Энэ хууль нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай утга агуулгын хувьд зөрчилдөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христын 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. 2018 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн байна. 

Амралтын өдөр хэт олон болоод байна гэсэн шүүмжлэл бий. Үүн дээр хийсэн судалгаа байдаг юм байна. Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг. БНХАУ-д амратын өдөр найм, 26 өдөр амардаг. ОХУ мөн адил найман өдөртэй бөгөөд амардаг өдрийнх нь тоо 15. Үүнтэй харьцуулахад манай баяр, амралтын өдрийн тоо дундаж хэмжээнд байгаа" гэлээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай санаачилсан билээ. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороогоор Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгон бүх нийтээр амрах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах эсэхийг шийдхээр боллоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.126.88.46)
    ene garuud chin daraagin conguulair negent garhgui bolcon gishuud bn sh de mungu avah geed ylairaad bg gishuud bn
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Zochin (202.126.88.46)
    canaachilcan gishuud 20 cay tugrug avah geed bn uu da shunaltai hurnuud shuu avoo av
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 38 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 42 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 49 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 50 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 51 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 52 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 54 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top