Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Токио хотноо энэ сарын 22-23-нд болох Япон улсын Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцохоор болжээ. Энэ талаар Гадаад Харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэв.
Энэхүү төрийн ёслолд Япон улстай дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын Холбоо зэрэг олон улсын байгууллага, Холбооны зочид оролцох аж.
Япон улсын Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсоноор, Монгол улс гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд дээд ач холбогдол өгч байгаагаа нотлох юм.
Эргэн сануулахад, Японы эзэн хаан Акихито дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж ууган хүү, шинэ эрин эхэлж хунтайж Нарүхито хаан ширээг залгамжилсан юм. Эзэн хаан амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд байгаагүй гэж Японы "NHК" суваг мэдээлж байсан билээ.