МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит Их хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ удаагийн хурлаараа тус холбоо Ерөнхийлөгчөө сонгох юм. Нийт 317 төлөөлөгчөөс 296 нь хуралд оролцож байгаа аж.
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлжээ. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийн нэрийг дэвшүүлсэн байна.
Одоогийн ерөнхийлөгч Ц.Цогзолмаа дахин нэг удаа улиран сонгогдох боломжтой ч өөрөө нэрээ дэвшүүлээгүй аж. Ийнхүү Д.Сарангэрэл, Х.Булгантуяа хоёр НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.
Одоогоор НАМЭХ-ны хурал зөвхөн дотоод хэвлэл мэдээллийн байгууллагууддаа нээлттэйгээр хуралдаж, хоёр нэр дэвшигчийн танилцуулга, асуулт хариултаар үргэлжилж байгааг намын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан хэллээ.
НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт үдээс хойш болно.