x

Ардчилсан  намаас хөөгдсөн гишүүд худал мэдээлэл тарааж байна гэв

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын удирдлагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сошиалд түгээж буй ташаа мэдээллийн талаар няцаалт хийлээ.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга О.Гантулга:

-Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ" гэх  мэдээлэл сүүлийн өдрүүдэд сошиалд тарсан. Энэхүү мэдээлэл нь худал бөгөөд  "Шинэчлэлийн хөдөлгөөн" гэх хэсэг залуус улс төрийн зорилгоор сошиалд ташаа мэдээлэл түгээж байгаад харамсч байна. Дархан-Уул аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Тиймээс ч  анхан, дунд аль ч шатандаа бид өнөөдрийг хүртэл  Үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Гэтэл “Шинэчлэлийн хөдөлгөөн” гэх хэсэг залуус гүтгэлгийн шинж чанартай, хуурамч мэдээллийг сошиалд түгээж байна. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн зорилгоор энэхүү хуурамч мэдээллийг тарааж байгаа нь харамсалтай.

“Шинэчлэлийн хөдөлгөөн”-ийнхөнтэй уулзсан хүмүүсийн дунд Ардчилсан намын гишүүд байгаагүй. 2012  оноос хойш МАН-тай үгсэн хуйвалдаж, намын хорооны шийдвэрүүдийг удаа дараа зөрчсөний улмаас шийтгэл ногдуулсан хүмүүс “Шинэчлэлийн хөдөлгөөн”-д байгаа. Тухайлбал, Д.Баянмөнх гэгч нь Ардчилсан намын бүртгэлд байхгүй. 2008 оноос хойш Ардчилсан намын эсрэг үйл ажиллагаа явуулдаг, иргэд сонгогчдыг төөрөгдүүлдэг, МАН-аас нэр дэвшигчдийг дэмжих үйл ажиллагааг удаа дараа явуулсан.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дэд дарга Д.Дарханбаяр:

-Шинэчлэлийн хөдөлгөөн” нэртэй хэсэг, бүлэг хүмүүс иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж, худал мэдээлэл тарааж, улс төрийн тохиролцоонд хүрч, өөрсдийгөө албан тушаалд томилуулах зорилгоор хийж байгаа үйлдэл. Д.Баянмөнх тэргүүтэй залуус 2012-2016 онд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

Тухайн үед МАН аймгийн ИТХ-д олонх болсон. Гэтэл тухайн үед Д.Баянмөнх нь МАН-ын талд санал өгснийхөө хариуд аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан байдаг. “Шинэчлэлийн хөдөлгөөн” гээд байгаа залуус ийм л учиртай хүмүүс. Ардчилсан наммын мянга, мянган гишүүдийн эрх ашгаас амин хувийн өчүүхэн эрх ашгаа дээгүүрт тавьж, албан тушаал горьдож ийм ажиллагаа явуулдаг. Удахгүй 2020 оны сонгууль болох гэж байна. Үүнийг угтсан ээлжит ажиллагаа л явагдаж байна.

“Шинэчлэлийн хөдөлгөөн” гээд орилж эхэлсний зорилго нь Дархан-Уул аймагт Ардчилсан намыг өвдөг шороодуулж, МАН-ыг ялалтад хүргэх. Түүнээс биш Ардчилсан намын төлөө, ардчиллыг дэмжигч гишүүдийн төлөө гэх өчүүхэн сэтгэл байхгүй. Үүнийг иргэд, дэмжигчид маань ойлгоосой, ялгаж салгаасай.

Сошиалд худлаа мэдээлэл тарааж, гүтгээд байгаа хүмүүс чинь Ардчилсан намын бүртгэлд байхгүй, Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй хүмүүс шүү. Тэд  2016 оны сонгуулиар ч ялгаагүй Ардчилсан намын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Хариуд нь МАН-ынх биш хэрнээ өнөөдөр тодорхой албан тушаал хашаад явж байна. Энэ бол Ардчилсан намын эсрэг ажилласныхаа төлөө хүртсэн албан тушаалын “бялуу” байхгүй юу.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.181.62)
    Энэ Дарханы ардчилсан нам гэж ажил үйлс нь бүтдэггүй хэдэн нөхөд байдагын хэдэн Дашуудад хэлэхэд одоо энэ Гантулга Батбаяр гэсэн тэнэг гаруудаасаа салаад сайхаг залуучуудыг тавиад өөрсдөө ард нь холхон байж байгаад бодлогоо уулаач Дарханыхан хэзээ ч та нарыг хүлээн зөвшөөрөхгүй байхад хичнээн жил ч муйхарлав даа та нарт зүтгэж байгаа мэт боловч Гантулга эд нар бол биш шүү .
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
  • Даваажавын сэржмятав (73.15.211.210)
    Эрднийгээ хамгаалаад байгаа ухаантай юмуу энийг хөөхгүй гээр танай намаас яг гарч ирж харагдаач
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 50 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 54 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 4 цаг 1 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 4 цаг 2 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 4 цаг 3 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 4 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 4 цаг 6 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top