x

“Ёс зүй”-гээ хэлэлцүүлэх таван гишүүн Дэд хорооны хуралд ирсэнгүй

УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд өнөөдөр анх удаа хуралдлаа. Өмнөх парламентуудын үед тус дэд хорооны хуралдаж байсан статистикийг харвал, 1996-2000 онд 10-аад удаа, 2000-2004 онд нэг удаа, 2004-2008 онд хоёр удаа, 2008-2012 онд гурван удаа, 2012-2016 онд хоёр удаа тус тус хуралдаж байжээ. Тэр бүр хуралдаад байдаггүй Дэд хорооны ирц энэ удаад арай гэж бүрдсэн боловч нэр заагдсан, ёс зүйгээ хэлэлцүүлэх гишүүдийн хэн нь ч хуралдаанд оролцсонгүй.  

Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудал болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой эсэхийг хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, Ө.Энхтүвшин хуралдаанд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй, М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны хурал даргалж байсан учир оролцоогүй байна.  

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд Ёс зүйн дэд хороонд албан бичгээр ханджээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь тус байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. Энэ дагуу тус Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалж байгаад УИХ-ын даргад нэр цохон дуудагдаж байсан. Тэрбээр мөн л энэ үйлдлийнхээ талаар ямар нэгэн тайлбарыг Ёс зүйн дэд хороонд өгөөгүй аж. 

Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүдийн олонхын саналаар Б.Пүрэвдорж, Ө.Энхтүвшин нарыг өөрсдийг нь байлцуулж, холбогдох асуудлыг нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас хойшлууллаа. 

Үүний дараа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүний асуудлыг нухацтай ярилцав. “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас тус дэд хороонд нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн тул энэ асуудлыг шалгана уу гэсэн хүсэлт ирүүлжээ. 

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр гурван гишүүний хоёр нь тайлбараа хүргүүлсэн байна. Мөн дэд хорооны гишүүн Д.Сарангэрэлийн хэлснээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандсан байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат.

-"ХОМ угаасаа ил байдаг зүйл. Энд нуугаад байх зүйл байхгүй. Энэ гурван гишүүнийг шалгах гэдэг үгийг яаж ойлгох вэ. Бидэнд энэ хүмүүсийг шалгах эрх байхгүй. Энэ хөдөлгөөнийхөн АТГ-т хандаж үүнийг шалгуулах нь зүйтэй санагдаж байна. Дэд хорооноос ажлын хэсэг байгуулаад энэ гурван гишүүнээс амаар юм уу бичгээр тайлбарыг нь авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүнд рүү үндэслэлгүй халдах хаалгыг Ёс зүйн дэд хороо нээх ёсгүй. Би ийм зүйлд оролцохгүй” гэв. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд “Төрийн бус байгууллагаас гишүүдийн ХОМ-тэй холбоотой шалгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгөх юм бол Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж тухайн байгууллагад нь хариу өг гэсэн бичиг л өгнө. Тиймээс гурван гишүүний гаргасан тайлбарыг дэд хороон дээрээ авч үзээд эргэлзээтэй зүйл байвал АТГ-т хандаж болох юм. Хэрэв асуудалгүй бол хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзлээ гээд хааж болно” гэлээ. 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүйн дэд хорооны гишүүдийн саналаар хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэгдээд буй М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж тогтов.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 49 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 53 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 4 цаг 0 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 4 цаг 1 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 4 цаг 2 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 4 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 4 цаг 5 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top