x

Ё.Отгонбаяр: Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд нөхцөлд үргэлжилж байна

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. 

Энэ хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай юм. Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ. 

Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гарагт гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл дамжуулна гэв. Мөн энэхүү хурал үргэлжилж байгаатай холбоотойгоор зарим албан тушаалтнууд Монгол Улсын гадаад мөнгөн гүйлгээ саатсан, царцсан байгаа тухай мэдээлэл гаргаад байгааг Монголбанк үгүйсгэлээ. 

Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.

Хэрэгжиж чадаагүй дөрвөн заалтад:

1.З-р зорилт:  “Хяналтын байгууллагууд санхүүгийн институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх” 

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХ-ийн яам /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

2.7-р заалт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах” 

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

3.8-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

4.11-р заалт: “Гэмт хэргийн орлого, хэрэгслийг хураан авах” 

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар гэжээ. 

Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахгүйн төлөөх хэлэлцээ хүнд байгааг АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр твиттер хуудастаа бичсэн байна. Тэрбээр "Нөхцөл байдал хүнд байна. Ер нь бүтэхгүй талдаа л байх шиг байна. Хариуцлагагүйн зуд л гэхээс" гэсэн байна.

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

  • Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.
  • ikon.mn
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 36 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 41 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 47 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 48 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 49 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 52 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top