x

Ирэх жил сонгууль хийх үү, МАН дарга аа?

Манайд ажиллаж байгаад буцсан гадаадын ЭСЯ-ны нэг нөхрөөс манай нэг хүн асуусан байна. Монгол Улсын ирээдүйг та ямраар төсөөлж байна аа? гэж. Гэтэл тэр хүн “Их л хэцүү төсөөлөгдөж байна даа” гэсэн байна. Яагаад вэ, гэж үү?

Яагаад гэвэл танай орны улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй болсоон гэсэн байна. Урьд нь бас таамаглаж болохоор байж л дээ. Хаа хүртэл унах хийгээд хэдийнээс хэрхэн сэргэж чадахаар байна вэ гэдгийг. Харин сүүлийн гурван жилийн туршид Монголын улс төрд өрнөсөн үйл явцууд Монгол Улсын ирээдүйг зураглан харах боломжгүй болгосон байна.

Тухайлбал, дээрх этгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг томилогдсоны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээр ороод “Танай Засгийн газартай бид ийм ийм хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан, одоо энэ шатандаа явна аа. Цаашид бас ийм тийм ажил хийхээр төлөвлөөд байгаа” гэсэн байгаа юм.

Гэтэл манай хүн “Өмнөх Засгийн газартай байгуулсан гэрээ манай Засгийн газарт хамаагүй” гээд хөөж гаргасан байна. Их л сэтгэл дундуур буцсан байх. Бас л овоо зүрх зориг шүү. Цаадах нь манайд Засгийн газрынхаа шугамаар нэлээдгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихсэн, олон жилийн харилцаатай донор орнуудын нэгийг төлөөлж суугаа хүн шүү дээ.

Харин Л.Оюун-Эрдэнэ бол эрх барьж байгаа намыг төлөөлж Засгийн газарт багтсан хүн. Түүнээс биш У.Хүрэлсүхийн ч юм уу, эсвэл өөрөө өөрийнхөө төлөөлөгч биш. Нэг нам дотор байгаа нөхдүүд ингэж бие биенийхээ бодлогыг үгүйсгэж, өмнө хийсэн ажлаа нурааж, унагаж байгаа юм чинь сонгуулийн дараа Засгийн эрх өөр намд шилжвэл бие биенээ буудах нь ээ.

2016 оны сонгуулийн дараа МАН засгийн эрх аваад АН-ын өмнөх дөрвөн жилд хийсэн бүх шилжилт, шинэчлэлтийг буцааж хуучин байранд нь эргүүлж тавьсан. Хуулийн шинэчлэлтийг ухраасан, арай гэж хөл дээрээ тэнцэж эхэлж байсан ЖДҮ-үүдийн зээлийг тоносон, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бүтээн байгуулалтын бүх ажлыг царцааж, зогсоосон. Сонгуулийн жил эхлэнгүүт эргээд бүгдийг нь сэргээх тухай ярьж байна. Ирэх оны төсвийг 2 их наяд илүү төгрөгийн алдагдалтай /2016-2019 оны төсвийн алдагдал нийт дүнгээрээ 11 их наядаас давсан/ оруулж ирсэн нь ирэх сонгуулийнхаа мөнгийг шингээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Зөвхөн 2016 оны сонгуулийн дараа Засгийн эрх аваад төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг 4 их наяд 180 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг юм байна. Энэ хэмжээний мөнгийг бид ирээдүйн орлогоосоо зээлдэж хэрэглэсэн гэсэн үг. Үүнээс илүүгээр яаж хорлох билээ.

Эдийн засгаа ингэж дампууруулахаас гадна улс төр нь түүнээс ч илүү дампуу болж байна. Парламентад суугаа 75 гишүүнийх нь /Хэнтийд нөхөн сонгууль зарлаад 15 сар болж байна. Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага эрх баригч намын зараалаар нөхөн сонгуулийг зогсоосон гэгдэж байгаа/ 40 нь ЖДҮ гэмт хэрэгтэй. Хуулийн байгууллага энэ хэргийг жил шахам шалгаад дуусгаж чадаагүй. Сүүлийн 10 гаруй жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчтэйгээ нийлж байгаад бантан болгочихлоо.

Арай гэж төлөвшиж эхэлж байсан шүүхийнхээ тогтолцоог нураагаад Засгийн газрын байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргачихлаа. Уул уурхайн томоохон ордуудаа шүүхийн шийдвэргүйгээр төрийн мэдэлд хураагаад авчихсан. Хүний эрх болоод өмчийн эрх гэдэг зүйл хөлийн уланд гишгэгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа хумхын тоос болчихлоо. /У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр одоо орон гэрийг чинь талаад ачаад явлаа ч "байг" гэж хэлэх хүнгүй болсон/ Сүүлийн 27 жилд төрийн оролцоотой эргэлтэд оруулсан ганц том төсөл болох Оюутолгойгоо ад үзсээр байгаад хөрөнгө оруулалтыг нь зогсоогоод авлаа. Одоо тэрнийх нь хувьцаа чихрийн цаасны үнэгүй болж, худалдаж авах хүнгүй болсон байхад ямар амаараа “гадаадын хөрөнгө оруулалт” ярих билээ.

Гэх мэтчилэн гадаад талдаа ч, дотооддоо ч нэр хүндээ нэг мөсөн барсан У.Хүрэлсүхийн Засгийн газар өчигдөр 2020-2024 оны “үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө” хэлэлцсэн нь жинхэнээсээ элэг доог болов. /эсвэл биднээр элэг доог хийж байгаа байх/ Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд, Чойбалсан, Эрдэнэтэд, Тавантолгойдөөр бас 10 аймгийн төвд дулааны станц барихаас өгсүүлээд монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэх амлалт хүртэл явж байна. Арай л эрт “цоорч” байна бус уу, сонгууль болоход дахиад есөн сар дутуу байна, Ерөнхий сайд аа!   

Хэрвээ Монгол Улсын ирэх дөрвөн жилийн амьдралыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар шийднэ гэж байгаа бол, иймэрхүү маягтайгаар дахиад дөрвөн жил засаглана гэвэл энэ улсад хүн байтугай нохой ч үлдэхээ болих нь байна. Түүнийхээ оронд үлдсэн есөн сард юу хийж, ямар үр дүнтэйгээр дараачийн Засгийн газартаа хүлээлгэж өгөх вэ? гэдгээ яривал арай илүү бодитой бөгөөд шударга зүйл болно. Эсвэл ирэх зургадугаар сард болох ээлжит бус сонгуулиа ч гэсэн болиод Засгийн газрынхаа бүрэн эрхийг дахиад дөрвөн жилээр сунгачих юм уу?

Б.ЗАЯА

 

 

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • enkhtaivan (66.181.179.212)
    Олз ашиг булаалдан тэмцэлдэх намуудыг олон түмний төлөө гэж бүү андуур! ОТ Эрдэнэтийг л идэх гэж СЗоригийг алж Энхбаярыг хорьсон!
    2019 оны 10 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 3 цаг 43 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 3 цаг 48 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 3 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 3 цаг 54 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 3 цаг 55 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 3 цаг 56 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 3 цаг 57 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 3 цаг 59 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Уржигдар 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Уржигдар 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Уржигдар 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ 2025-01-17 Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 2025-01-17 Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 2025-01-17 Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 2025-01-17
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top