x

Шүүхийн шийдвэрээр гурван эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллалаа

Ял эдэлж буй гурван эмэгтэйг шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангиас суллагдаж буй Э-тэй ярилцсан юм. 

-Ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн гэж сонслоо. Хүүхэд нь гайгүй юу?

-Энд ирэхдээ жирэмсэн байсан. Одоо хүүхэд маань хоёр сартай. Эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа. Гэхдээ одоо суллагдаж байгаа болохоор алзахгүй. Хамт олон маань ч тусална гэсэн. 

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Залилах/ гэмт хэрэг үйлдэж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдөн бусдыг хохироож байсандаа маш ихээр харамсаж байна. Миний том хүүхэд одоо 4 настай. Дүү минь асарч хамгаалж байгаа. Би эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Сардаа 350,000 төгрөгийн цалинтай. Банкны зээл төлнө, нөхөр болох хүн архи ууна, намайг байнга зодож, доромжилдог байлаа. Амьдрал хүнд байсан ч буруу аргаар мөнгө олох хүсэлдээ автсандаа харамсаж байна. Бусдыг хохироож, тун ухаангүй үйлдэл хийснээ хорих байгууллагад ирээд сайн ойлгож ухаарсан. Хүүхдээ хүртэл энэ хүйтэн хананы цаана төрүүлж, давхар яллуулж яваадаа туйлын их харамсаж сууна. Манай нөхөр гэх хүн намайг хорих ял авснаас хойш сураг тасарсан. 

-Суллагдаад ажилдаа орох уу?

-Хамт олон маань ажилдаа буцаж ороорой гэсэн. Хүүхдээ ч эмчлүүлж, ажлаа ч хийж, зөв амьдарна гэж бодож байна.  Ямартай ч үр хүүхдүүдийг минь бодож дахин гэмт хэрэг битгий үйлдээрэй гэж надад боломж олгон хугацаанаас өмнө сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв  амьдарна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 2 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 18 цаг 23 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 18 цаг 25 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 18 цаг 37 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 41 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 43 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 52 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 54 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 19 цаг 11 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 31 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 49 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 23 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 23 цаг 23 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 23 цаг 24 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 23 цаг 26 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 23 цаг 28 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 23 цаг 32 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 23 цаг 35 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Top