Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлоод байсан.
Гэвч Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн байна.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх эрхийг хангах үүднээс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9:30 цагт хийхээр дахин товложээ.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц