Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Харү башё Осака хотноо эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монголын 21 сүмоч таван зиндаанд барилдаж байгаа бөгөөд 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Монгол бөхчүүдийг манлайлж оролцож байна.
Ёкозүна цолтойгоор анхны башёдоо барилдаж буй Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр ялагдсан ч, хоёр дахь барилдаандаа ялалт байгуулжээ.
Мөн энэ башёд Монголын шинэ залуу сүмоч, 69 дэх их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах улсын начин Д.Сэржбүдээгийн хүү, ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн үеэл Тэнросэй С.Лувсангомбо мэргэжлийн сумогийн дохё дахь анхны барилдаанаа хийж ялалт байгуулсан байна.
Монгол бөхчүүдийн амжилт
Макүүчи зиндаа
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 1-1
- Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн 1-1
- Б-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1
- Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1
- Б-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 0-2
- Б-12 Оонокацү Б.Чойжилсүрэн 2-0
Жюүрёо зиндаа
- З-1 Тамашёохо Э.Энхманлай 2-0
- З-3 Роога А.Амарсанаа 1-1
- З-6 Миторюү Б.Төрболд 1-1
- З-10 Дайсэйзан А.Асгахад 1-1
Макүшита зиндаа
- Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 1-0
- З-9 Кёокүкайюү Ш.Далайбаатар 0-1
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-0
- Б-15 Асахакүрюү Р.Жамянтогтох 0-1
- Б-16 Казэноүми Ц.Билгүүн 0-1
- З-21 Хокүтомарү Н.Чинзориг 1-0
- Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 1-0
- З-45 СэйХакүхо Ө.Дэмиджамц 1-0
Санданмэ зиндаа
- З-6 Гоосэйзан Б.Мөнх-Од 0-1
- З-10 Сачинофүжи Г.Оргил 0-1
- Б-18 Саданохикари Д.Наранцогт 1-0
Жонокүчи зиндаа
- Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 1-0