Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1054 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ. Үүнээс 598 мэдүүлгийг хянан шийдвэрлэж, 456 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Ашиг сонирхлын зөрчил илэрсэн тохиолдлууд
Шалгалтын явцад тухайн албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нь тогтоогдсон 2 иргэний талаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлжээ.
Иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн гомдлууд
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийтийн албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 62 гомдол, мэдээлэл хүлээн авснаас 17 гомдлыг хянан шийдвэрлэсэн байна.
Төлөвлөгөөт шалгалт
Мөн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан гэж Авлигатай тэмцэх газраас (АТГ) мэдээллээ.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар (АТГ)