Германы бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн Ардчилсан Холбоо (ХАХ) болон Христийн Нийгмийн Холбоо (ХНХ) эвслийн лидер Фридрих Мерц ялалт байгуулж, тэрээр дөрөвдүгээр сарын 20-нд Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байна. Германы ирээдүйн шинэ канцлерийн талаар дараах 7 баримтыг танилцуулж байна.
1. Алдар нэртэй биш лидер
- 69 настай Фридрих Мерц ХАХН-д 44 жил зүтгэсэн ч Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаагүй. Тэрээр Ангела Меркелийн үед удаан хугацаанд улс төрийн сүүдэрт байжээ.
- Тэрээр намын удирдлагад гарах гэж хэд хэдэн удаа оролдсон бөгөөд 2022 онд ХАХ-ын дарга болж чадсан.
- Зарим шүүмжлэгчид түүнийг гомдомтгой, сэтгэлийн хөөрөлтэй гэж үздэг.
2. Шилтгээнд өссөн ч өөрийгөө дунд ангиас гаралтай гэж үздэг
- Түүнийг "Германы Дональд Трамп" гэж нэрлэх нь элбэг. Учир нь тэр баян, популист үг хэллэгтэй.
- Тэрээр хуульч мэргэжилтэй бөгөөд Саарбрюккен хотын шүүхэд ажиллаж байсан ч хожим олон улсын томоохон компанид ажилласан.
- 2018 онд хувийн онгоц худалдаж авсан нь олны анхаарал татсан.
3. Украиныг дэмждэг, сөргөлдөөнийг хүчээр шийдэхийг дэмждэг
- Канцлер Олаф Шольцыг Украинд зэвсэг нийлүүлэхдээ удаашралтай байна гэж шүүмжилж ирсэн.
- Украинд алсын тусгалтай Taurus пуужинг нийлүүлж, Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг дэмждэг.
- Хэрэв канцлер болвол Германд цэргийн алба хаалтыг заавал болгохоо илэрхийлсэн.
4. Америкийн BlackRock компанитай холбоотой
- 2016-2020 онд BlackRock компанийн Германы салбарын хяналтын зөвлөлийг даргалж байсан.
- Тус компани нь Украины өрийн зохицуулалтад оролцдог бөгөөд татварын залилангийн хэрэгт холбогдож байжээ.
5. Цагаачлалын бодлогыг чангатгахыг дэмждэг
- Украины дүрвэгчдийн тэтгэмжийг бууруулж, ажил эрхлэхийг шаардана.
- Хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авах бодолтой.
- Гэхдээ өндөр мэргэжлийн гадны ажилчдыг дэмжих сонирхолтой.
6. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг шинэчлэхийг зорьж байна
- Нүүрс хүчлийн хийн татварыг нэмэгдүүлэх бодлого баримталдаг.
- Атомын цахилгаан станцуудыг сэргээн ажиллуулахыг дэмждэг.
- Дизель, бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хоригийг эсэргүүцдэг.
7. "Өрийн тормоз"-ыг хэвээр үлдээхийг дэмжинэ
- Төрийн төсвийн алдагдлыг ДНБ-ний 0.35%-иас хэтрүүлэхгүй байхыг дэмждэг.
- Нэмүү өртгийн болон аж ахуйн татварыг бууруулахыг зорьж байна.
- Эдийн засгийн хямралаас гарах гол арга нь нийгмийн тэтгэмжийг бууруулах гэж үздэг.
Эх сурвалж: Iz.ru, Global Look Press/Michael Kappeler