x

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг  шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ.

Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.

  • “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал”-д монголын талаас Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, чехийн талаас Гадаад хэргийн сайд Ян Липавский нар зурлаа.

Монгол Улс Чехословак Улстай 1950 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, Бүгд Найрамдах Чех Улстай 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Чех нь манай улсын “гуравдагч хөрш” бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн юм.

  • “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюунсайханы Алтангэрэл, чехийн талаас Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрийх нар гарын үсэг зурлаа.

Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Талууд криминологийн судалгаа хийх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактикийн талаар харилцан туршлага солилцож, хамтарсан сургалт, семинар, дадлага, сургуулилт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжилтнүүдийг сургах зэргээр хамтран ажиллана.

  • “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр”-т монголын талаас Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, чехийн талаас Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа.

“Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууд Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмсний зэрэгцээ оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулна. Хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт хамтран зохион байгуулна.

  • Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, чехийн талаас Хөдөө аж ахуйн сайд Марик Виборни нарын гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллаа. Хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, технологи, машин, тоног төхөөрөмжийн солилцоо, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангах, газар тариалангийн чиглэлээр хамтарна. Уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг эхэллээ.

  • Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нарын гарын үсэг зурлаа.

Чех Улстай дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалах, экосистемийг нь хадгалан үлдэх хамтын ажиллагаа эхэллээ. Чех Улс тахь сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай. Энэ удаа олон улсын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан хавтгай тэмээг хамгаалах ажлыг өргөжүүлэн, тоо толгойг тогтвортой хадгалах, амьдрах орчны экосистемийн судалгааг эрчимжүүлэх, хамгааллын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах, үр нөлөөг хамтран сайжруулахаар болов.

  • Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Биеийн тамир, спортын улсын хороо болон Бүгд Найрамдах Чех Улсын Үндэсний спортын агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх, чехийн талаас Үндэсний спортын агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурлаа.

Спорт, биеийн тамирын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг солилцоо, мэргэжлийн болон олон нийтийн спортын хөгжил, цахимжуулалт, спортын байгууламжийн менежмент, спортын холбоод болон бусад холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харү башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 12 цаг 19 мин БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллагын чуулган өндөрлөлөө 12 цаг 21 мин Тайвань Хятад улсад үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргүүдийг шийтгэх хуулийн төсөл боловсруулж байна 12 цаг 22 мин Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, их хэмжээний гал гарчээ 12 цаг 23 мин Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол бүртгэгдэж, вакцинжуулалтад анхаарахыг зөвлөв 12 цаг 25 мин Нийтийн албанд томилогдох 1054 иргэний ашиг сонирхлын мэдүүлгийг шалгажээ 12 цаг 27 мин 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын хуваарь 12 цаг 28 мин Таван аймгийн 12 суманд ой, хээрийн түймэр гарч, ихээхэн хохирол учирчээ 12 цаг 30 мин Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээний шинэ тариф хэрэгжиж эхэллээ 12 цаг 32 мин Монгол-Чехийн бизнес форумд зуу гаруй бизнес эрхлэгч оролцож байна 12 цаг 34 мин Японы “FOODEX JAPAN 2025” үзэсгэлэнд Монголын хүнсний бүтээгдэхүүн танилцуулагдаж байна 12 цаг 36 мин Алслагдсан сум, багт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлжээ 12 цаг 37 мин Чоныг цагаатга! 16 цаг 10 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 17 цаг 14 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 17 цаг 16 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 17 цаг 18 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 17 цаг 22 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 17 цаг 23 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 17 цаг 25 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 17 цаг 26 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х...
Top