x

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

11-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүтйнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0-2 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.

2025 оны гуравдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Харү башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 12 цаг 31 мин БНХАУ-ын улс төрийн зөвлөлдөх дээд байгууллагын чуулган өндөрлөлөө 12 цаг 32 мин Тайвань Хятад улсад үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргүүдийг шийтгэх хуулийн төсөл боловсруулж байна 12 цаг 34 мин Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, их хэмжээний гал гарчээ 12 цаг 35 мин Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол бүртгэгдэж, вакцинжуулалтад анхаарахыг зөвлөв 12 цаг 36 мин Нийтийн албанд томилогдох 1054 иргэний ашиг сонирхлын мэдүүлгийг шалгажээ 12 цаг 39 мин 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын хуваарь 12 цаг 40 мин Таван аймгийн 12 суманд ой, хээрийн түймэр гарч, ихээхэн хохирол учирчээ 12 цаг 42 мин Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээний шинэ тариф хэрэгжиж эхэллээ 12 цаг 43 мин Монгол-Чехийн бизнес форумд зуу гаруй бизнес эрхлэгч оролцож байна 12 цаг 45 мин Японы “FOODEX JAPAN 2025” үзэсгэлэнд Монголын хүнсний бүтээгдэхүүн танилцуулагдаж байна 12 цаг 47 мин Алслагдсан сум, багт бага сургууль байгуулах ажлыг эхлүүлжээ 12 цаг 49 мин Чоныг цагаатга! 16 цаг 21 мин Монгол Улсын энхийг сахиулагчдын ажиллагаатай Батлан хамгаалахын сайд танилцав 17 цаг 26 мин "The MongolZ" баг "ESL Pro League Season 21" тэмцээнд Playoffs шатанд шалгарах боломжтой хэвээр байна 17 цаг 27 мин Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын алдагдал хүлээв 17 цаг 30 мин Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 17 цаг 34 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хэнтий аймагт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсов 17 цаг 35 мин Үндсэн хуулийн цэц газрын тос, төсвийн хуулийн маргааныг хэлэлцэх хуралдааныг хойшлуулав 17 цаг 36 мин Украины Ерөнхийлөгч Зеленьский Саудын Арабын ханхүүтэй уулзав 17 цаг 38 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Чоныг цагаатга! Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х...
Top