x

Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно

Италийн Турин хотод 2025 оны нэгдүгээр сарын 13-нд дэлхийн оюутны спортын Универсиад XXXII наадмын нээлтийн ёслол болно. Энэ сарын 23-ныг хүртэл 10 өдөр үргэлжлэх тус наадамд 57 орны 2000 гаруй баг тамирчин спортын 11 төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улсаас уулын цана, уран гулгалт, гүйлтийн цана, шорт трек, снөүборд гэсэн спортын таван төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор Туриныг зорьжээ.

Монголын багийн бүрэлдэхүүн:

  • Гүйлтийн цана: О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ
  • Уулын цана: О.Өсөх-Ирээдүй, А.Сондорбаяр
  • Уран гулгалт: О.Мишээл
  • Снөүборд: Г.Ганзориг
  • Шорт трек: Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа

Бэлтгэлийн байршил:

  • Гүйлтийн цана болон шорт трек: БНСУ болон Хандгайтын цанын бааз
  • Уулын цана, снөүборд: “Скай Резорт”
  • Уран гулгалт: Япон

Наадмын нээлт Турин хотын 12,350 хүний багтаамжтай “Иналпи арена”-д болох бөгөөд тус байгууламжийг 2005 онд ашиглалтад оруулжээ. Турин хот нь өмнө нь 1959, 1970 онд зуны, 2007, 2025 онд өвлийн Универсиад наадмыг хүлээн авсан туршлагатай бөгөөд 2006 оны өвлийн олимпыг ч мөн зохион байгуулсан түүхтэй.

Монголын баг тамирчдад амжилт хүсэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг ерөөе!

Эх сурвалж: МОНЦАМЭ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 2 цаг 51 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 2 цаг 53 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 2 цаг 56 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 2 цаг 59 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 3 цаг 1 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 3 цаг 5 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 3 цаг 8 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 3 цаг 10 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 6 цаг 3 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 6 цаг 29 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 6 цаг 33 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 6 цаг 36 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 6 цаг 39 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 6 цаг 40 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 6 цаг 42 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 6 цаг 43 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 6 цаг 44 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 6 цаг 45 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 6 цаг 47 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 6 цаг 47 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т...
Top