Украины Зэвсэгт хүчин АНУ-ын ATACMS болон Их Британийн Storm Shadow урт тусгалын пуужингуудыг ашиглан Оросын Курск болон Брянск мужууд дахь цэргийн байгууламжуудад цохилт өгсөн тухай мэдээлэл гарлаа. Энэ цохилтын улмаас Курск мужид хүний амь эрсэдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу хариу арга хэмжээ авч, Днепр хотод байрлах цэргийн үйлдвэрт шинэ төрлийн "Орешник" баллистик пуужин ашиглан цохилт өгсөн гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Украинд зэвсэг нийлүүлж буй орнуудын цэргийн байгууламжид цохилт өгөхийг үгүйсгэхгүй гэдгээ онцолсон байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын энэхүү довтолгоог "аюултай хурцадмал байдлыг улам даамжруулж буй үйлдэл" гэж шүүмжилж, энх тайвныг сахиулах тал дээр Орос улс ямар ч сонирхолгүй байгааг онцолжээ.
Энэхүү нөхцөл байдал нь дайн эхэлснээс хойш 1,000 дахь өдөртэй давхцаж байгаа бөгөөд талуудын хоорондын хурцадмал байдал улам нэмэгдэж байна.
Эх сурвалж: BBC News
Сэтгэгдэл (2)