Нийслэлийн нутаг дэвсгэрт 2024 оны 12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө үргэлжлэн орсон цасыг 35 байгууллагын 1200 гаруй ажилтан албан хаагч цэвэрлэж байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсгэхээс урьдчилан сэргийлж, орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэх иргэний үүргээ биелүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.