x

Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?

Хүн л юм болохоор Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнд сайн, муу олон л чанар байдаг байх. Магадгүй сайн нь олон байхыг хэн мэдлээ. Гэхдээ муугийн дотроос бүр маш муухай нэг чанар байна. Тэр нь алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй, тэгээд алдаагаа зөвтгөх гэж зүтгэх тусам илүү их алдаа хийдэг. 

Энэ бол төрийн хүнд байж болшгүй чанар. Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.

Саяхан болж өнгөрсөн ганцхан жишээ... Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын баталсан 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгчийн хоригийн талаар Тамгын газрын дарга нь мэдээлэл хийсэн даруйд Сангийн сайд нь гарч ирээд “Алдагдалгүй төсөв батлах дээр Засгийн газар санал нэгтэй байна. Тэвчих ёстой зардлуудаа танах шаадлагатай болж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна” гээд мэдэгдэл хийчихсэн.

Үнэхээр ч УИХ хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж аваад, УИХ-аар баталсан төсөвтэй холбоотой хуулиудыг хүчингүй болгоод, 2025 оны төсвийн төслийг шинээр өргөн барихыг Засгийн газарт үүрэг болгосон Үүнээс хойш бүх буруугийн "үүд" нээгдэв.

Хэрэв Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол хориг тавьсан зүйл, заалтуудыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар дахин хэлэлцээд болчих байлаа. Гэтэл бүхэлд нь хориг тавьчихсан учраас Засгийн газар төсвөө цоо шинээр боох, ингэхдээ холбогдох байгууллагуудаас санал авах гэх мэтчилэн хуулийн шаардлага үүссэн учир Засгийн газар төсвөө хугацаанд нь батлуулж чадах уу, эсвэл УИХ өөрөө тарах уу? гэдэг нуман тулгуурт орсон хэрэг.

Үүнд бачуурсан Ерөнхий сайд эхлээд Ерөнхийлөгчийн институт рүү дайрч үзэв. Ерөнхийлөгч төсвөөр барьцаалж, УИХ, Засгийн газрыг шантаажиллаа. Цаагуураа Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, хоёр дахиа сонгогдох гэж байх шиг байна... гэх мэт төлбөртэй ч баримтгүй мэдээллүүдийг цацав.

Үргэлжлүүлээд “Төсвийг буцаасны ард нүүрсний хууль бус гэрээ байсан байна. “Чайна Энержи”-тэй хийсэн Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хилийн холболтод саад хийхийн тулд төсвөөр барьцаалаа, гацаалаа” гэх мэдээллүүд. Үүнийгээ батлахын тулд Шанхайн уулзалтын үеэр Хятадын талаас Ерөнхий сайдад гаргаж өгсөн гэх, 2013-2014 онд байгуулсан санамж бичиг гэх зүйлийг ил гаргаж тавив.

Гэтэл тэнд нь “Боомтын төмөр замыг нарийн царигаар тавина, хоёр талаас ийм компани, ААН-үүд оролцоно. Санхүүжилтын зарчим ийм байна аа” л гэсэн байна. Гэхдээ уг санамж бичиг нь “заавал биелэгдэх шинж чанаргүй шүү, санамж бичиг хэрэгжээгүй тохиолдолд хоёр тал ямар нэг хариуцлага хүлээхгүй шүү” гэдгийг ч тусгасан байна. Энэ бол гэрээ заавал биелэгдэх шинж чанартай гэрээ биш, санамж бичиг юмаа л гэсэн байна.

Уг нь энэ санамж бичгийн дагуу ажил явсан бол, дараа дараачийн Засгийн газрууд нь ажлаа хийсэн бол аль эрт Монгол Улс төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлчих байж. Тэгээд үүнийг гацаасан хүн нь Ц.Элбэгдорж болов. Тэгээд Элбэгдоржтонгууд нь өнөөдөр “Чайна Энержи”-тэй тохирсон Гашуунсухайт-Ганц мод боомтыг хилийн холболтыг эсэргүүцээд, төсвөөр барьцаалсан гэжээ.

Ерөнхий сайд өөрийн амаар ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ ард нь хэн байгаа нь угаасаа гаргаж тавьсан баримтаас нь нэвт шувт  харагдана.

Гэтэл асуудал нь өөрөө маш энгийн. Угаасаа манай хуульд Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд, өөрөөр хэлбэл УИХ хоригийг хүлээж аваад хууль хүчингүй болчихвол төсвийг шинээр яаж өргөн барих, хэлэлцэх тухай зохицуулалт байхгүй. Төсөвт бүхэлд нь хориг тавьж байсан жишиг, түүх ч байхгүй. Хууль нь байхгүй учраас сая УИХ-ын гишүүд санаачлаад Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулаад явж байна. Үүний үр дүнд Засгийн газар төсвөө шинээр өргөн барих нөхцөл бүрдэж байгаа юм. Угаасаа төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарчих гээд байгаа учраас гишүүд дотроосоо хөдлөөд эхэлсэн хэрэг л дээ.

Атал үүнийг “Ерөнхийлөгчийн шантааж”, “Элбэгдоржийн шахалт” энэ тэр гэж зүтгэх, гүтгэх мэт нь эрүүл хүний хийх үйлдэл лав биш. Ингэхэд Л.Оюун-Эрдэнийг “минажуулсан” байх нь уу, Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө “минажуулав” уу? Тав алхахгүй гүйцэгдэх газарт тараа таниулах хэрэг байсан ч юм уу...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (66.181.179.160)
    ОЮУНЭРДЭНЭ БОЛ УЛСТӨРЧ БИШ !!! МОНГОЛЫН УЛСТӨРД ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ МЭДЭХГҮЙ АМЬТНЫГ ЧИ ЧАДНА ХЭМЭЭН ХӨӨРГӨЖ МОНГОЛЫН УЛСТӨРИЙГ ! МОНГОЛ ТӨРИЙГ АМЬ НААНА ТАМ ЦААНА ГЭЖ БАЙХАД МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН НЭГ ХАТГАН ТУРХИРЧ ОРУУЛЖ ИРСЭН !!!
    2024 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа Уржигдар 17 цаг 12 мин Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ Уржигдар 11 цаг 33 мин 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ Уржигдар 09 цаг 27 мин Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа Уржигдар 08 цаг 48 мин Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? Уржигдар 08 цаг 47 мин Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа Уржигдар 08 цаг 34 мин МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-12-09 Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? 2024-12-09 Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ" 2024-12-09 Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайгаа харайлгаж очлоо. Манайхан үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ 2024-12-09 Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно 2024-12-09 “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина 2024-12-08 Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... 2024-12-08 Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгжүүлж байна 2024-12-06 Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилнө 2024-12-06 Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх болов 2024-12-06 Сүхбаатар дүүргийн 624000 мкв талбайн цасыг цэвэрлэлээ 2024-12-06 Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж байна 2024-12-06 Орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг иргэд, байгууллагад уриалав 2024-12-06 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-12-06
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?... ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА ! Хойд Солонгосын цэрэг Украинд дайтахаар очсон нь Л.Дашням: Монголын нийгэм тэр чигээрээ тансагласан, нялхамсс... Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халд... Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асууд... Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгж... Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрх... Утааны сонсгол хийцгээе! нийтийн цахим өргөдөлд 52 мянган хү... Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой тохиож байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхав 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоо... Францад бий болсон хямралын талаар хэвлэлүүд хэрхэн бичив? Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуу... Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж бай... Сүхбаатар дүүргийн 624000 мкв талбайн цасыг цэвэрлэлээ Орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг иргэд, байг... “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина
Top