“Хятадын хакерууд АНУ-ын улс төрийн томоохон зүтгэлтнүүдийг тагнахын тулд тус улсын найман харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн сервер рүү халдсан хэмээн АНУ-ын албаны хүмүүс үзэж байгаа” талаар Цагаан ордноос мэдэгдэв. Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Энн Нойбергер сэтгүүлчдэд хэлэхдээ "Одоогоор бид эдгээр сүлжээнээс Хятадтай холбоотой хүмүүсийг бүрэн хассан гэдэгтээ итгэлгүй байна. Тиймээс харилцаа холбоо тасрах эрсдэлтэй" гэж анхаарууллаа.
Хятадын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс зэрэг АНУ-ын улс төрийн өндөр албан тушаалтнууд болон Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын утсаар ярьсан мэдээллийг авсан талаар CNN өмнө нь мэдээлж байсан. АНУ-ын албаны хүмүүс “Харилцаа холбооны томоохон үйлчилгээ үзүүлэгчдэд Хятадын засгийн газрын хакеруудыг сүлжээнээсээ гаргахаар ажиллаж байгаа” гэдгээ мягмар гарагт мэдэгдэв. Мөн Verizon болон AT&T нь хакеруудын онилсон томоохон харилцаа холбооны операторуудын нэг гэдгийг мэдээлэв.
Холбооны мөрдөх товчооноос өнгөрсөн хавраас Хятадын хакерын үйл ажиллагааг шалгаж эхэлсэн тухай ч дурдлаа. Хакерууд хүмүүс хаана, хэзээ, хэнтэй харилцаж байсныг илэрхийлэх их хэмжээний утасны бичлэг хулгайлсан байна. Түүнчлэн тэд "Шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын хууль сахиулах байгууллагын хүсэлтэд хамаарах зарим мэдээллийг хуулбарласан" гэж Холбооны мөрдөх товчооны ахлах ажилтан хэлэв.
CNN
Сэтгэгдэл (2)