x

Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт төдийгүй өөрийн харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн, инновацлаг үйлчилгээг бусдаас түрүүлж хүргэхийг зорьж ажилласаар ирсэн. Энэ хүрээнд Голомт банк дэлхийн 90 орчим улсад хэрэглэгддэг Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг холбох шинэ боломжийг амжилттай нэвтрүүлснээ өнөөдөр хэвлэлийн бага хурлаар зарлалаа.

Монголын IOS хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн шийдэл ийнхүү нэвтэрснээр өмнө нь Apple Pay-д гадны картыг холбож, валютын зөрүү төлж ашигладаг байсан асуудал шийдэгдэж, өөрийн улсын картаар, нэмэлт шимтгэлгүйгээр хамгийн хурдан төлбөрийн хэрэгслийг ашиглах боломж
бүрдэж байна.

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

Apple Pay-ээр хийгдэх төлбөр бүрийг царай, хурууны хээ таних эсхүл төхөөрөмжийн нууц үг болон нэг удаагийн дахин давтагдашгүй динамик аюулгүйн кодоор баталгаажуулдаг тул аюулгүй байдлын хувьд маш найдвартай. iPhone, iWatch, iPad, Mac зэрэг IOS үйлдлийн системтэй
хэрэглэгчдийн төлбөр төлөх боломж нэмэгдэхээс гадна худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн төлбөр хүлээн авах сонголт мөн нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны яамны сайд Ц.Баатархүү:

Бид Apple Pay болон энэ стандартад нийцсэн үйлчилгээг төр засгийн түвшинд дэмжин ажиллах болно. Монгол Улсын иргэд гадаад улсад ажиллах, аялах тоо жилээс жилд нэмэгдэж байгаагийн адилаар манай улсад ирэх гадаад иргэдийн тоо ч өссөөр байна. Энэ нөхцөлд Apple Pay-ийг ийнхүү нэвтрүүлснээр Монгол Улсын хувьд гадаад төлбөр тооцооны асуудал маш хялбар болж байна гэж харж байна.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар:

Монгол банк нь төлбөр тооцооны олон талт шийдлийг нэвтрүүлэхийг дэмжин арилжааны банкнуудтай хамран ажиллаж байна. Ялангуяа contactless төлбөр тооцоог өргөн цар хүрээтэй нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд Монгол Улсын төлбөр тооцооны онцлог, дэд бүтэц нь contactless төлбөр тооцоог дэмжих бүрэн боломжтойд оршино. Apple Pay нь гар утсанд суурилсан, зайнаас унших төлбөр тооцоог өндөр түвшинд хүргэсэн олон улсын тод жишээ юм.

Хэрэглэгч шинэ бүртгэл үүсгэх, хүргэлтийн болон төлбөрийн мэдээллийг тухай бүр оруулах шаардлагагүйгээр аппликэйшнээ ашиглан эсхүл вэб хөтчөөс худалдан авалтаа илүү хурдан, хялбар хийж болдгоороо давуу талтай.

Мөн хоол, хүнсний хүргэлт, онлайн худалдан авалт, тээвэр, зогсоол болон бусад төлбөрөөс гадна Apple-ийн бүх төрлийн аппликэйшнуудын төлбөр төлөх процессыг хялбарчилж өгөх юм. Голомт банк ийнхүү Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өөрийн картыг холбосноор Appe Pay, Apple Wallet-д албан ёсоор эрхээ авсан Монголын анхны арилжааны банкнуудын нэг болж байна. 

Харилцагч та Apple Pay хэтэвчид SocialPay аппликэйшнээр дамжуулан картаа холбох бөгөөд Голомт банкны зөвхөн Mastercard болон Т картыг холбох боломжтой тул ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • CORNER STONE (154.47.26.248)
    Hi everyone, I made a promise to myself that I was going to come back here and testify about the great job of Schwartz Software Hackers Services , schwartzsoftwarehackingprogram at gmail dot com did for me with their magnificent hacking skills, they didn’t just get back my scammed money i invested with a fake investment company that was almost $810.000 but to my greatest surprised I got back the money I invested but they also use their sophisticated skills to get even more than the money I invested that was found in the scam wallet during the period of recovery the transfer all the funds back to my wallet which was even more than I expected. If you have been wondering and looking for a way to get back your scammed funds of any kind, I will suggest you quickly get in contact with schwartzsoftwarehackingprogram@gmail.com or you can also get in touch with them through telegram. Email: (schwartzsoftwarehackingprogram@gmail.com) WhatsApp : +44 77 41 26 48 51 Telegram : https://t.me/schwartzsoftwarehackers Website; https://schwartzsoftwareha.wixsite.com/website
    2024 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа Уржигдар 17 цаг 12 мин Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ Уржигдар 11 цаг 33 мин 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ Уржигдар 09 цаг 27 мин Украинд нэн даруй гал зогсоохыг Д.Трамп уриаллаа Уржигдар 08 цаг 48 мин Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ? Уржигдар 08 цаг 47 мин Өмнөд Солонгос Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавилаа Уржигдар 08 цаг 34 мин МҮХАҮТ, Голомт банк, Скайхайпермаркет ХХК хамтран бизнес эмэгтэйчүүдийг дэмжих цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-12-09 Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? 2024-12-09 Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ" 2024-12-09 Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайгаа харайлгаж очлоо. Манайхан үсээ тосолж, ээмэг зүүлтээ бэлдэнэ 2024-12-09 Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно 2024-12-09 “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина 2024-12-08 Үзэл бодолтой байх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн тухай... 2024-12-08 Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгжүүлж байна 2024-12-06 Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилнө 2024-12-06 Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх болов 2024-12-06 Сүхбаатар дүүргийн 624000 мкв талбайн цасыг цэвэрлэлээ 2024-12-06 Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж байна 2024-12-06 Орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг иргэд, байгууллагад уриалав 2024-12-06 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2024-12-06
iИх уншсан
Солонгосын парламентын гишүүд пардаментын ордонд бандааштайг... Ардчилсан тогтолцоо хүн төрөлхтний түгээмэл үзэгдэл мөн үү? Оюун-Эрдэнийг “минажуулсан” уу, Оюун-Эрдэнэ “минажуулав” уу?... ХЭРЭГ АЛГАА, ХЭРЭГ АЛГА ! Хойд Солонгосын цэрэг Украинд дайтахаар очсон нь Л.Дашням: Монголын нийгэм тэр чигээрээ тансагласан, нялхамсс... Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны 8 компани руу халд... Цахим өргөдөлд 70 000 иргэн гарын үсэг зурснаар утааны асууд... Өгөгдөлд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээний системийг хөгж... Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрх... Утааны сонсгол хийцгээе! нийтийн цахим өргөдөлд 52 мянган хү... Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой тохиож байна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхав 2025 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоо... Францад бий болсон хямралын талаар хэвлэлүүд хэрхэн бичив? Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуу... Мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн шуурхай штаб ажиллаж бай... Сүхбаатар дүүргийн 624000 мкв талбайн цасыг цэвэрлэлээ Орчныхоо 50 метр хүртэлх зам талбайг цэвэрлэхийг иргэд, байг... “Анна Каренина”-г УДЭТ-ын тайзнаа дахин тавина
Top