x

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцууллаа.

Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.

Засгийн газрын бүтэц:

  • Эдийн засаг, хөгжлийн яам;
  • Гадаад харилцааны яам;
  • Сангийн яам;
  • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
  • Батлан хамгаалах яам;
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
  • Боловсролын яам;
  • Гэр бүл, хүний хөгжлийн яам;
  • Зам, тээврийн хөгжлийн яам;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
  • Эрчим хүчний яам;
  • Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

  • Монгол Улсын Ерөнхий сайд
  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;
  • Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;
  • Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;
  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
  • Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;
  • Гадаад харилцааны сайд;
  • Сангийн сайд;
  • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;
  • Батлан хамгаалахын сайд;
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;
  • Боловсролын сайд;
  • Гэр бүл, хүний хөгжлийн сайд;
  • Зам, тээврийн хөгжлийн сайд;
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;
  • Эрчим хүчний сайд;
  • Эрүүл мэндийн сайд.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн Засгийн газрын бүтэц дээр тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орнуудынхтай төстэй байхаар тодорхойлсон.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг цогц ойлголт руу хандуулсныг тодотгосон.

Түүнчлэн залуучуудыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуучууд идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

Уул уурхайг зөвхөн ухах салбар гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарлав.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг “жастис” буюу шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайд тодотгоод, бид зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтоох, хууль тэгш үйлчлэх, хүний эрхийн асуудлуудыг ч хамтад нь авч үзэх ёстой.

Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам бөгөөд энэ агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 10 цаг 16 мин Хамгийн сайн халамж бол ажлын байр 14 цаг 18 мин Он шилжих мөчид нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ 14 цаг 25 мин Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 14 цаг 39 мин 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ 14 цаг 47 мин Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? 14 цаг 59 мин Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол гишүүнийг эгүүлэн татахгүй 15 цаг 34 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 16 цаг 19 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 2024-12-27 Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2024-12-27 ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2024-12-27 Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2024-12-27 Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 2024-12-27 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2024-12-27 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2024-12-27 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2024-12-27 МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 2024-12-27 Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26
iИх уншсан
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ... “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал...
Top