x

Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу?

Хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээгээр цацагдсан “Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэдэг машинууд БНХАУ-ын хилээр чингэлэгтэй валют тээвэрлэж орж ирсэн” тухай мэдээлэл замхрах шатандаа оров.

Цагдаа, тагнуулын байгууллагууд “Уг мэдээллийг цацсан эх сурвалж болон мөнгөний эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байна” гэснээс хойш хоёр хоног өнгөрөв. Мөн “Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг тус аймагт ажиллаж, бэлэн мөнгө, мансууруулах эмийн түүхий эдэд багтах бодис зэргийг хурааж авсан. Их хэмжээний юаньтай холбоотой асуудал нь тус аймагт ажилласан Ажлын хэсгийн хураан авсан зүйлтэй холбоогүй болно” хэмээн залруулсныг үзвэл шалгалтын ажлын хэсгийнхэн дотроосоо мэдээлэл алдсан байх вий гэдэг болгоомжлол албаны хүмүүст байгаа бололтой юм.

Бас нэг сонирхолтой нь, уг мэдээлэл цацагдсаны маргааш өглөө “Монгол Улсын Ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсан” тухай гадаадын нэг бус хэвлэлд нийтлэгдэж, дотоодын сайтууд ч бас тэднээс ишлэн мэдээлэв.

Тухайлбал, bbc.com дээр мэдээлэл нийтлэгдсэнээс ердөө цагийн дараа манайд орчуулан нийтлэхдээ “Ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ” хэмээн даваадуулснаас үзвэл захиалагч нь манай талаас байх магадлалтай.

Ер нь бол Засгийн газар огцрох, эсвэл огцруулж мэдэхээр улс төрийн нөхцөл үүссэн тохиолдол бүрт манайхан /эрх баригч МАН л даа/ гэм буруутанг гаднаас хайж эхэлдэг уламжлалтай. Сүүлийн үед тэр “гадаад хүчин зүйл” гэгч нь Ерөнхий сайд асан Сү.Батболд болж хувираад байгаа.

Ковидын үед Шуурхай штабынхан хөхүүл эмэгтэйг эмнэлгийн халаад, шаахайтай нь нүүлгэн шилжүүлснээс болж Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөд ч, түүний дараа нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал хотын төв талбайд дөрөв хоног үргэлжлэхэд ч “Ард нь Сү.Батболд бий” гэдэг сурталчилгаа явж байлаа. Гэтэл жагсаалыг оройлсон жүжигчин залуу Засгийн газрын нэг гишүүнээс /Х.Нямбаатар л даа/ 300 сая төгрөг авсан нь илэрч, мундраа хутгасан.

Одоо ч гэсэн өмнөд хилээр оруулж ирсэн чингэлэг чингэлэг мөнгийг дэлбэлсэн этгээд нь нөгөө л Сү.Батболд гэдэг хүн болж байх шиг байна. Эсвэл нөгөө “сенсаацийг сенсаацаар” гэдэг зарчмаараа “Сү.Батболдын бохир мөнгөөр гадаадад худалдаж авсан тансаг байрнууд”-ын тухай дуулианаар нүүрсний мөнгө болон МАН-ын сонгуулийн мөнгө рүү чиглэсэн нийтийн анхаарлыг сархиулах тактик барьж байж болох л юм.

Уг нийтлэлд “Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан ямар ч түүхгүй Catrison нэртэй компани томоохон гэрээ байгуулсны шагналд 68 сая доллар авсныг шалгалтын явцад тогтоожээ. Төрийн авлигаас хувьдаа ашиг хонжоо олсон Батболдын үйлдэл нь түүний удирдаж байсан хуулийг дээдлэгч ард иргэдийг хохироож байна” гэсэн нь бодвол Монголын ард түмнийг хэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, бидний өмнөөс хэн нэгэн "хуулийг дээдлэгч" найз нөхөр маань мэдээлэл гаргажээ гэсэн үг.

Тэгээд "Ерөнхий сайд асан эрхэм энэ “бохир” мөнгөөрөө Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт тансаг ангиллын хоёр орон сууц худалдаж авсан ба нийтдээ 14 сая ам.долларын үнэ бүхий эдгээр үл хөдлөх хөрөнгийг хурааж авах хүсэлтийг прокурорууд шүүхэд гаргалаа. Өмчийн эзэн нь 2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд юм" гэсэн байна.

Харин хахууль өгсөн этгээд болон гэрээ байгуулсан нөхцөл байдлыг дурьдаагүйгээс үзэхэд тийм ч баталгаатай эх сурвалж биш бололтой. Мөн “Ерөнхий сайд асан дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ноён Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжтой шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна. Түүний өмгөөлөгч Орин Снайдер ийнхүү мэдэгджээ” гэснээс үзвэл хэвлэн нийтлэгч нь уг мэдээлэл няцаагдах магадлалтай гэдгийг ч бас тооцоолсон бололтой юм.

Ер нь бол С.Батболд гэдэг хүнтэй холбоотой /уг нь УИХ-ын гишүүн хэвээрээ байх аа/ байсгээд л нэг хулгай, луйврыг манайхан байсгээд л илчилдэг. Бүр гаднын хэвлэлүүдээр ч илчлүүлдэг. Тэгсэн хэрнээ тэр хулгай, луйвар дээр нь Монголын хууль, шүүх огт ажиллаж өгдөггүй нэг сонирхолтой теорем бий. Тэгвэл ийм хууль, шүүхийн байгууллагаар яах юм бэ? Ядаж төлөөнийх нь хүмүүсийг олж тодруулаад, зайлуулчихад шүүх ажиллагаа эрх биш явна биз дээ. Гаднын хэвлэлүүд рүү мэдээлэл барьж гүйснээс л хавьгүй дээр шүү дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.155)
    Тийм учраас судсаар чинь Монгол цус урсаж байгаа бол цээжинд чинь Монголоо гэх халуун зүрх цохилж байгаа бол үр хүүхэд хамаатан садан ах дүү ач гуч хэдэн зуу зуун үеээрээ Монголдоо амьдрана гэдгээ ухаарч мэддэг бол АВИЛГАЛЫН ЭСРЭГ ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ ТОГТООХОД өчүүхэн гэлтгүй хүн бүр тэр тусмаа сэтгүүлч бүр хувь нэмрээ оруулах ЁСТОЙ!!. Таны дарга аль намын хэн байх нь яахвээ сайт болгоны эзэд хэнд зүтгэх нь яахвээ Сэтгүүлчид та нар тэрийг тэгж бич гэвэл ажил юм чинь бичиж л таараа ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭР БҮХНИЙ ЦААНА ТАНЫ ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАЛГҮЙ ЧАНГААС АТГАСААР ЯВ Цаг цагаараа байхгүй та 5 жилийн дараа хэдэн авилгалчидыг өмөөрсөн лалрын ажил хийгээд явахгүй 10 жилийн дараа шудрага үнэний дуу хоолой болоод олонд хүндлэгдсэн мундаг сэтгүүлч нэвтрүүлэгчиж болж мэднэ. Тэр цаг угаас ирнэ. Харин ирэхэд үнэн худал цагийн тоосонд ялгарах цагт ТА ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦСЭН СЭТГҮҮЛЧ БАЙСНААРАА ОЙР ДОТНЫХОНДОО ТАНЬДАГ МЭДДЭГ АЖЛЫНХАНДАА ТӨДИЙГҮЙ МЭРГЭЖЛИЙН ХҮРЭЭЛЭЛДЭЭ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ТӨРИЙНХӨӨ ӨМНӨ ЭНЭ БҮХЭН ДЭЭР НЭМЭГДЭЭД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ НҮҮР БАРДАМ ЗОГСОЖ БАЙНА ШҮҮ. Үгүй бол та хөгийн хэдэн авилгачиддаа зүтгэсээр нэр төргүй үнэ хүндгүй өөртөө урам зориггүй элсний ширхэг салхинд хийсэх шиг цагийн аянд мартагдана.
    2024 оны 03 сарын 30 | Хариулах
  • ТАНАЙ САЙТЫН ЭЗЭН ХЭН БАЙХ НЬ НАДАД ПАДГҮЙ ЗҮГЭЭР НЭГ ЮМ ХЭЛЧЬЕ (172.69.252.154)
    Эрхэм сэтгүүлч нараа ХАХА Яагад Авилгалын гол эзэд хэрэг нь илэрчээд шүүх засаглал дээр хэрэг нь шийдэгдэхгүй удаж байгаад замхраад байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тийм учраас Авилгын шүүх гэдгийг Л.Оюун-эрдэнэ У.Хүрэлсүх нарын засгийн газар байгаа дээр МАН хэзээ ч байгаагүйгээрээ шудрага ёсны төлөө тэмцэж байгаа дээр нь байгуулах ёстой.
    2024 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 10 цаг 1 мин Хамгийн сайн халамж бол ажлын байр 14 цаг 3 мин Он шилжих мөчид нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ 14 цаг 10 мин Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 14 цаг 24 мин 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ 14 цаг 32 мин Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? 14 цаг 44 мин Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол гишүүнийг эгүүлэн татахгүй 15 цаг 19 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 15 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 16 цаг 4 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 2024-12-27 Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2024-12-27 ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2024-12-27 Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2024-12-27 Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 2024-12-27 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2024-12-27 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2024-12-27 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2024-12-27 МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 2024-12-27 Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26
iИх уншсан
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ... “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал...
Top