Өнөөдрийн байдлаар 14783 малчин өрх отроор өөрийн болон бусад аймгийн нутагт амьдарч байна.
Тиймээс отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эхэд хэрхэн анхаарал тавих ёстой талаар хүргэж байна.
-
Харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад байх
-
Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (нөхөр, ээж, аав, ах, эгч)
-
Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх
-
Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах
-
Жирэмсний товлолт үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах
-
Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх
-
Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх
Жирэмсний үед дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах, эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай.
-
Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх
-
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
-
Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах
-
Таталт өгөх
-
Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх
-
Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
-
Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
-
Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)
-
Арьс салст гэнэт цайх, хөхрөх