x

Түймрийн үед нойтон алчуураар ам хамраа дарж, аль болох доош бөхийж явахыг зөвлөлөө

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүргэж байна. 

Дүрэм 1. Гарах замаа урьдчилан харж, мэдэж авах:

Олон хүнтэй газар орсон бол онцгой үед хэрхэн яаж гарах вэ гэдэг талаар бодож, ойлгож авах хэрэгтэй. Битүү орчинд ороод хаагуур, яаж гарахыг хүүхдэдээ зааж сургасан байх нь чухал.

Дүрэм 2. Сандарч болохгүй:

Та түймэр гарч байгааг эсвэл утаа үнэртсэн боловч бусад хүн үүнийг анзаараагүй бол сандрах хэрэггүй. Ийм нөхцөлд чангаар тайван энэ байранд утаа үнэртэж байгаа талаар хэлж, энэ байрыг орхин гарахыг, хэн нэгнийг хүлээхгүй байхыг, хурдан гарахыг уриалж хэлнэ.

Мөн олон хүн аврах гэсэн нь ганц ч хүнийг аврахгүй байдалд хүргэж болох учир эхлээд өөрийгөө, өөрийн хариуцаж буй хүнээ аюулгүй болгох хэрэгтэй.

Дүрэм 3. Амьсгалын замын эрхтнээ хамгаал:

Хэрвээ та устай яваа бол тэр нь таны амийг аварч болно. Бээлий, ороолт, малгайгаа норгоод хамар амаа таглан аль болох нойтон алчуураар дамжин амьсгал. 

Дүрэм 4. Хүүхдийг өөрийнхөө тухай боддог болгох:

Хэрвээ хүүхэд онцгой нөхцөл бий болоход маш хурдан гудамжинд гардаг болгож сургах нь чухал. Эцэг, эхийгээ болон найз нөхдөө хүлээж хэрэггүй.

Дүрэм 5. Олны өөдөөс явж болохгүй:

Хэрвээ та олон хүний дунд орсон бол зөвхөн тэр олны урсгалыг дага. Аль болох хурд, чиглэлийг нь яг таг дагах хэрэгтэй ба хэн нэгнийг түлхэж огт болохгүй.

Хэрвээ хүүхэд цуг байгаа бол тэр хойно биш яг урд чинь явах ёстой. Хэрвээ утаа гарах нь их биш бол жижиг хүүхдийг мөрөн дээрээ суулгаж болно. Ганцаараа яваа бол гараа цээжин дээрээ авч тохойгоо бага зэрэг гадагш чиглүүлэн гараа атгана.

Таныг дарж унасан байлаа ч ийм байрлалтай байхад та амьсгал авч чадна. Хүүхдэд олны урсгалын өөдөөс явж эцэг эхийгээ хайж болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгөх нь зөв.

Дүрэм 6. Унасан бол хурдан бос:

Хурц өнцөг, янз бүрийн саадаас аль болох холуур тойр. Олны дунд явж байгаад унасан хүнд босоход гурван секунд л бий. Ямар ч хамаагүй аргаар аль болох хурдан босох хэрэгтэй.

Дүрэм 7. Их утаатай үед шаланд наалдан хэвтэх:

Шатсан хортой бодис үргэлж дээшээ чиглэх учир та аль болох доошоо болох хэрэгтэй ба хөдөлгөөний хурд чинь саарах байсан ч хамаагүй. Боломж байвал мөлх, дөрөв хөллө, аль болох шаланд ойрхон бай.

Хүнийг ухаан алдуулах хорт утаа таны биеийн түвшнээс дээр байх нь чухал. Утаа гарч байх үед хүчилтөрөгч доод хэсэгт их байх ба харагдах орчин ч доор сайн байдаг.

Дүрэм 8. Лифтнээс хол байх:

Буух үедээ шатаар буух бөгөөд лифт ашиглаж яасан ч болохгүй. Гал түймрийн аюулын үед баримтлах журмаар бол түймрийн үед ашиглах зам, хэрэгсэлд ямар нэг лифт, урсдаг шат ашиглаж болохгүй гэж заасан байдаг.

Түймрийн үед хүмүүс шатаар биш урсдаг шатаар доошлох бодолтой байдаг ч энэ нь утаатай бүсэд аваачих өндөр магадлалтай. Шат нь түймрийн эсрэг янз бүрийн гарц, хаалгатай, хашлага хамгаалалттай учир илүү найдвартай.

Урсдаг шат түймрийн үед автоматаар зогсох бөгөөд ямар нэг онцгой нөхцөлд дахин ажиллаж болох учир хүн унаж, хувцас хунар нь хөдөлгөөнт хэсэгт хавчигдах аюултай байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно 1 цаг 14 мин Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 1 цаг 23 мин Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ 1 цаг 34 мин Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив 1 цаг 37 мин Өнөөдөр болох томилгооны сонсголууд 1 цаг 43 мин Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 1 цаг 47 мин Инфляци 9 хувьд хүрлээ Өчигдөр 09 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Өчигдөр 09 цаг 03 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсо... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса...
Top