x

Л.Оюун-Эрдэнэ: Оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. УИХ дахь намын бүлэг дээрээ унасан уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан нэгдсэн чуулган руу оруулсан билээ. Олон нийт, хуульчид болон УИХ-ын сөрөг хүчний зүгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа хуулийн төслөө дэмжүүлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд үг хэлжээ.. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-"Авлигын голомтыг тастахгүйгээр шинэ 30 жилийг бид цогцлоох боломжгүй. Аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах, ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаасаа цутгаж, усны түвшин өдрөөс өдөрт дээшилсээр байна. 30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бий болж, нийгмийн сэтгэл зүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна. 

Авлигын олон асуудлыг Засгийн газар ил болгосон. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна гэж шүүмжилдэг. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэл төгс байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө,  нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг хэлж байсныг санаж байгаа байх. Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргон зайлсан шувууд маань хилийн чанадаас томилсон шүүгч нартаа захиж байгааг мэдэж байна. 

Гэхдээ үүнийг ордон дотор ч биш олон нийт ч гярхай олж харсан байна. Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг саяхан төллөө. Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн гинжин хэлхээний дараа гарч байна. Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох зүйлгүй. Мөн төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарлаа" хэмээв. 

"Тэтгэвэрт хамтдаа гараад ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө авлигыг бид ялах ёстой"

Түүнчлэн хуулийн төслийн талаар "Шүүх байгуулах тухай нийгмийн мэтгэлцээний эхлэл цэг байгаасай гэж хүсэж байна. Авлигын эсрэг дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Дэлхийн 27 улс авлигын эсрэг дагнасан шүүхтэй. 

Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шударга ёсны илд байна хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна. Тэтгэвэрт хамтдаа гараад ард түмнийхээ дунд зүгээр л инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө авлигыг бид заавал ялах ёстой. Улстөрчид та бүхнийг би үнэн байхыг уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр хөшигний ард бас нэг өөр битгий байгаасай. Дотоод итгэл үнэмшлээрээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдэхийг хүсэж байна. 

Энэ бол та бидний ирээдүйдээ өвлүүлэн үлдээх хамгийн чухал үүрэг юм" гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 10 цаг 56 мин Хамгийн сайн халамж бол ажлын байр 14 цаг 58 мин Он шилжих мөчид нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ 15 цаг 4 мин Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд Улсын начин Э.Батмагнай түрүүллээ 15 цаг 19 мин 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ 15 цаг 27 мин Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? 15 цаг 39 мин Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол гишүүнийг эгүүлэн татахгүй 16 цаг 14 мин Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ 16 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 16 цаг 58 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амралт олгоно 2024-12-27 Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол хамгийн их байна 2024-12-27 ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг баталлаа 2024-12-27 Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохируулъя 2024-12-27 Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж гаргажээ 2024-12-27 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 2024-12-27 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2024-12-27 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... 2024-12-27 МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА 2024-12-27 Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2024-12-26 Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2024-12-26
iИх уншсан
Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав 2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... Сурагчаа зодсон багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ Х.Тэмүүжин: Төсвийн төлөвлөлт, сахилга бат гэдэг зүйл бүтэл ... “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал...
Top