Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын даргыг сонгох юм.
Намын даргад нэр дэвшигч С.Баярцогт мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрээр "Манай нам 200 мянган гишүүнтэй. Намын даргад үе үеийн сор болсон хүмүүс дэвшинэ гэдэгт итгэлтэй байсан. Би яагаад энэ үед АН-ын дарга болох гэж байна вэ гэж үү. Тавдугаар сард хуваагдсан байсан АН-ын залуучуудаас надад санал тавьсан. Үүний дараа бид олон уулзалт хийсэн. Залуучууд итгээд ирж байхад зүтгээд үзье гэж бодсон. Би гурван УИХ, таван Засгийн газар дамнасан Оюутолгойн гэрээг хийсэн. Гэхдээ би үүний төлөө маш их муугаар хэлүүлж байсан. Гэвч үүний ачаар Монголын эдийн засаг гурав дахин тэлсэн.
Эхлээд тоглоом, шоглоомоор манай Сэлэнгэ аймгийнханыг Хятад, Оросын эрлийз гэдэг байсан. Яваандаа энэ улс төрийн "пи-ар" болсон. Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Миний өвөө, аав, ээж Монголын төрд зүтгэж байсан. Би удам судраараа, хийсэн бүтээснээрээ бахархдаг.
Хууль засагладаггүй хүн засагладаг үед би 10 жилийн ял авсан. Гэсэн хэдий ч олон улсын шүүхээр цагаатгагдсан. Хэрвээ би намын даргаар сонгогдвол гишүүд, дэмжигч, хэвлэлд нээлттэй байна. Миний сул тал сошиалд байдаггүй, хэрвээ намын дарга болбол хэвлэлд нээлттэй байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)