x

“Монгол цам” тусгай үзэсгэлэнг Дүрслэх урлагийн музейд нээлээ

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар-2022” аяны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол цам” тусгай үзэсгэлэнг нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй XIX-XX зууны эхэн үеийн Их хүрээний нэртэй урчуудын бүтээсэн цамын ёслолтой холбоотой хувцас хэрэглэл, зураг урлалын бүтээлүүдийг дэлгэжээ. Мөн цамын дүр, дүрслэлийн талаарх судалгаа хийсэн Ардын зураач Ү.Ядамсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн, Ж.Лувсанжамц нарын судлаачдын судалбар зургуудыг байршуулсан байна.

Уг үзэсгэлэнгээр дамжуулж, монголчуудын соёл, урлагийн хосгүй гайхамшигт үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, өвөг дээдсээрээ бахархах үзэл санааг дэлгэрүүлэхийг зорьжээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдэд цамын хувцас хэрэглэл болон гоёл чимэглэлийн зүйлд шингэсэн хэлбэр төрхийг дээжлэн танилцуулж, тэдгээрийг бүтээсэн уламжлалт арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар үндэсний онцлог бүхий бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэлэг санаа сэдлийг бий болгох зорилготойг зохион байгуулагчид нь онцлов.

Үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 1-6-ны хооронд дэлгэнэ. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд олон нийт 10:00-19:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой.

Ташрамд мэдээлэхэд, Монголд цамын бүжиг дэлгэрч, 300 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирэхдээ монголчуудын ур ухаан, утга бэлэгдэл, урлаг соёлын гайхамшигт үнэт зүйлсийг тээн уламжлагджээ.

Монгол цамын ая дан, бүжгийн хэмнэл, хувцас хэрэглэл хийгээд түүнийг бүтээсэн дэглэлт, мужаан, дарх, оёдол зэрэг бүхий л үйлийн илэрхийлэл нь монголын ард түмний хэдэн мянганы турш хөгжүүлж, өвлүүлж ирсэн оюун санааны хийгээд эд өлгийн зүйлийн давтагдашгүй өвөрмөц хэв шинжийг агуулдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 1 цаг 1 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 1 цаг 28 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 1 цаг 32 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 1 цаг 34 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 1 цаг 37 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 1 цаг 39 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 1 цаг 40 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 1 цаг 41 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 1 цаг 42 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 1 цаг 43 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 1 цаг 45 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 46 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 3 цаг 29 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 3 цаг 31 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 3 цаг 32 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 3 цаг 34 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 3 цаг 35 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 46 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 52 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү...
Top