Шинжээчид, идэвхтнүүд болон төрийн албан хаагч асан хүмүүс Хинду болон Лалын шашинтнуудын хоорондын өргөн хүрээг хамарсан зөрчилдөөн улам бүр нэмэгдэж, Энэтхэгийг хүчирхийлэл болон тогтворгүй байдлын мөчлөг рүү түлхэнэ гэж эмээж байна.
Сүүлийн саруудад шашны мөргөлдөөн хүчирхийлэл болж хувирах үед эрх баригчид лалын шашинтнуудад түргэн шуурхай, өрөөсгөл шийтгэл ногдуулсан байна. Тэд хороолол руугаа бульдозер илгээж, дэлгүүр, байшингуудыг нурааж, хуулийн процессыг тойрч, бүрэн мөрдөн байцаалтаас зугатав.
Хинду үндсэрхэг үзэлтний өсөлтийг судалсан судлаач Асим Али "Бид мөнхийн хүчирхийллийн шатанд хүрч байна гэж айж байна" гэлээ.
Үндэсний баруун жигүүрийн бүлгүүд лалын шашинтнуудын эсрэг хүчирхийлэл хийхийг уриалж байна. Тэд шашны үйл явдлуудыг улам бүр улс төрийн үйл явдал болгон хувиргаж, цөөнхийг хоёрдугаар зэрэглэлийн иргэн болгон шилжүүлсэн Энэтхэгийн анхны Хинду үзэл санааг сурталчилж байна.
Тус улсын түүхэн дэх иймэрхүү мөргөлдөөн ихэвчлэн үхэл дагуулдаг ч орон нутгийн асуудлаас болж нэг хэсэгтээ дарагддаг байв. Одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ачаар баруун жигүүрийн өдөөн хатгалга орон даяар орон нутгийн бүлгүүдийг хөөргөж байна.
Энэтхэгийн дээд шүүх колончлолын үеийн бослогын тухай хуулийг хэрэглэхийг түр зогсоов. Учир нь тус хуулийн дагуу шоронд хоригдож байсан олон зуун хүн батлан даалтад гарах эрхтэй болсон юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com