Женевт найман цаг орчим үргэлжилсэн хэлэлцээний дараа Орос, АНУ-ын албаны хүмүүс хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Гэвч бие биенийхээ аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрсэнгүй.
Оросын эрх баригчид Америкийн хамтрагчиддаа Украин руу довтлох төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, "Ямар нэг төрлийн хурцадмал хувилбараас айх шалтгаан байхгүй" гэж мэдэгджээ.
Америкийн тэргүүлэх дипломатч Вэнди Шерман хэлэхдээ, Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, НАТО Украйнаас цэргээ татах зэрэг ОХУ-ын шаардлагуудыг багтаасан "АНУ-ын хувьд зүгээр л түрүүлж нүүхгүй учраас аюулгүй байдлын саналуудаа ухрааж байна" гэжээ.
Мөн тэрээр, хоёр тал дундын тусгалтай цөмийн зэвсгийн гэрээг сэргээх боломжийн талаар ярилцсан бөгөөд АНУ цэргийн сургуулилтын хэмжээ, хамрах хүрээнд харилцан хязгаарлалт тогтоож, ил тод байдлыг сайжруулах арга замуудыг хэлэлцэхэд нээлттэй гэдгээ тодорхой илэрхийлэв.
Энэхүү хэлэлцээ нь энэ долоо хоногт Женев, Вена, Брюссельд болох цуврал хэлэлцүүлгийн эхнийх байв. Гурван хуралдааны хоёрт Украин оролцохгүй юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ тэргүүтэй хэлэлцээнд бүрэн найдахгүй гэж шийджээ.
Нөхцөл байдлын хувьд Украины хилийн ойролцоо Оросын 100,000 цэрэг цугларсан нь барууны болон Украины албаныхны дунд Кремль түрэмгийлэлд бэлтгэж байна гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа билээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com