Бүтэн жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Засгийн газрыг Газар тариалангийн хуулиа эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү Энэтхэгийн тариачид өөрсдийн үйл ажиллагаагаа зогсоож байна мөн мэдэгдэв.
Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн сард засгийн газар нь 2020 оны Есдүгээр сард баталсан гурван хуулийг хүчингүй болгоно гэж зарлаж, ард түмнээ гайхшруулсан. Өнгөрсөн долоо хоногт парламент ямар ч маргаангүйгээр хүчингүй болгоход гарын үсэг бүрэн зуржээ.
Жагсаалд оролцогч тариаланчид мөн өөр шаардлагууд тавьсан байсан юм. Өнгөрсөн пүрэв гаригт тэд Модигийн засгийн газар тариалангийн доод үнийг баталгаажуулан улс орон даяар хууль батлах, жагсаал зохион байгуулж буй тариаланчдын эсрэг тавьсан хэдэн арван мянган хэргийг эргүүлэн татах зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр тохиролцсон гэв.
Тариаланчдын эрхийн төлөө тэмцэгч болсон инженер Рамандип Сингх Манн "Энэ бол бүрэн ялалт. Хөдөлгөөн болгонд хүссэн бүгдээ олж авч чапдаггүй" гэсэн юм.
Том зургаараа Энэтхэгийн тариаланчид 250 сая хүн 24 цагийн ажил хаялтад оролцож, хэдэн арван мянган хүн Шинэ Дели рүү жагссанаараа түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон байж магадгүй юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com