x

Залуу хүн ам ихтэй алслагдсан дүүрэг, хороонд "Мэдээллийн технологийн төв" байгуулахаар боллоо

Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-д зохион байгуулжээ.

БНСУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи болон Шинжлэх ухааны яам болон тус улсын үндэсний мэдээллийн технологийн агентлагийн хамтран зохион байгуулсан тус форумд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцжээ.

Тэрээр “Цахим Үндэстэн” болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан байна.

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа. Санамж бичгийг баталгаажуулж, Монголын талыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, БНСУ-г төлөөлж, Үндэсний мэдээллийн технологийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вонжэ гарын үсэг зурсан юм.

Энэ талаар ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ "Бид олон сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд БНСУ-ын Мэдээллийн технологийн агентлагийн буцалтгүй тусламжаар алслагдсан дүүрэг, хороонд "Мэдээллийн технологийн төв" байгуулахаар боллоо.

Дижитал шилжилт хийхэд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулахаас гадна хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг сүүлийн үеийн технологиор мэргэшсэн боловсон хүчин бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын технологийн манлайлагчдын форумд цахимаар оролцож, энэ үеэр тус төвийг барих санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цаг алдалгүй яаралтай хэрэгжүүлэх ажилдаа орж, ажлын төлөвлөгөөг хоёр талаас баталлаа. Төвийн барилгын ажлыг яаралтай эхлүүлж, 2022 оны 12 дүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Дашрамд, санамж бичигт тусгаснаар “Мэдээллийн технологийн төв” -ийг Монгол Улсын алслагдсан, залуу хүн амтай дүүрэг, хороонд байгуулах бөгөөд БНСУ-ын мэргэжилтнүүд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч ажиллах ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 7 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 10 мин Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 3 цаг 2 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 3 цаг 29 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 3 цаг 33 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 3 цаг 36 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 3 цаг 39 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 3 цаг 40 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 3 цаг 41 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 3 цаг 42 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 44 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 3 цаг 45 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 3 цаг 46 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 3 цаг 47 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 5 цаг 30 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 5 цаг 32 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 5 цаг 33 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 5 цаг 35 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна
Top