x

Б.Пүрэвдорж: Иргэд 5 жилээр тэтгэврээ тогтоолговол 100 мянган төгрөг нэмж авна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөж журмын тухай хуулийг төслийг өчигдөр өргөн барьсан.

Тэрээр өнөөдөр өргөн барьсан хуулийнхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өмнө нь, өндөр настны тэтгэвэр бодохдоо цалингийн долоон жилийн дунджаар тооцож байгааг багасгаж таван жил болгох хуулийн төсөл өргөн барьсан билээ.

Долоон жилийн цалингийн дунджаар бодоход тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр бага тогтож байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлээ шударгаар төлсөн иргэд шударга бус тэтгэвэр авч байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзэж хуулийн төсөл өргөн барьжээ.

Мөн 2018 оноос эхлэн долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох ёстой гэж үзсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2018 оны Нэгдүгээр сарын 1-нээс хойш долоон жилээр тэтгэврээ тогтоолгосон иргэдийг буцааж, таван жилээр тооцож нөхөн олгох хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр 2018 онд ОУВС-гийн шахалтаар иргэдийн шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаах зорилготой.

Энэ хуулийг өргөн барьснаар дунджаар 500 мянга орчим төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан 100 мянган төгрөгийг нэмж тооцох боломж бүрдэнэ.

Өнөөдөр Монгол Улсын төсөв хэлэлцэж байна. Өнгөрсөн жил 14.6 их наядаар улсын төсөв батлагдаж байсан бол өнөөдөр 18.2 болж орж ирж 5.8 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдсэн байна. Гэхдээ энэ төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өөр бусад албан тушаалтнуудын зардал их нэмэгдэж байгаа. Тийм учраас өнгөрсөн хугацаанд тэтгэврээ шударгаар бодуулж чадаагүй иргэдийн тэтгэврийг дахин бодох хуулийг өргөн барьж байна. Энэ хоёр хуулийг Арваннэгдүгээр сарын хэлэлцэх асуудалд батлуулахын төлөө ажиллана.

Эхний ээлжинд хуульд зөрүүг нөхөн төлүүлнэ гэж оруулж байгаа. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас дэмжээгүй. Харин МАН-ын бүлэг тэтгэврээ нөхөн төлүүлэхгүйгээр шинээр бодуулахдаа таван жилээр бодуулж, цаашдаа 100 мянган төгрөгөөр нэмэх боломжтой гэдэг саналыг хэлсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Наран (43.242.243.125)
    Арай ш дээ үнэхээр гомдмоор, 30 жил 3 сар ажиллаад тэтгэвэр тогтоолгосон чинь сард 353.000 болсон. Хэрэггүй л эд, татвар төлдөг байж гэж бодогдсон шүү. Нэг ч удаа үнэгүй эмчилгээ шинжилгээ өгч үзээгүй, өвдөөд улсын эмнэлэгт очих дээр бөөн очер, цээжний зураг авахуулах плёнк байхгүй гээд. Эмэгтэйчүүдэд үзүүлсэн толь юугаа өөрөө авчир гээд ... Арай л аймар тээ...доод хэмжээг 600-700к болгох хэрэгтэй ш дээ. Юмны үнэ нэмэгдээд арай л байхад.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.122.72)
    Тиймээ шударга бус байна, 7 жилийн дундажаар бодох нь арай л их. 1964 оноос хойш төрсөн хүмүүс бид 1990 оны зах зээлийн хэцүү үед ажил амьдралаараа хохирсон, одоо бас энэ хуулиар тэтгэвэр авах хэмжээгээ багасгуулж бас хохирох ёстой юмуу. 30 40 жил л ажиллаа тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг 5 жил болгохыг дэмжиж байна.
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Улсад 7хон жил НДШ төлөөд тэтгэвэр тогтоолгох, насаараа цалингаасаа төлж төлж багахан тэтгэвэр тогтоолгох 2 шударга бус байнаа. Өөрсдөө хувьдаа ажиллаад тэгээд 7 эсвэл 5 хан жил НДШ төлж өндөр тэтгэвэр авч байгаа хүмүүст ялгавартай хандмаар байна. л (202.126.90.141)
    Зочин
    2021 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (45.130.137.27)
    ХОЙНО НЬ ЗОГСОЖ БАЙГАА ХҮҮХЭН ХӨӨРХӨН ХҮҮХЭН БН
    2021 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 3 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 5 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 5 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 55 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 58 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 6 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 6 цаг 8 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 6 цаг 27 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 7 цаг 25 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 26 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 7 цаг 28 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 41 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 42 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 43 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 44 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 45 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 58 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 27 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 12 цаг 15 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 59 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top