x

Монголын Залуучуудын Холбоо нийтлэлийн уралдаан зарлалаа

Азийн анхны залуучуудын байгууллага Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” нийтлэлийн уралдаан зарлаж байна.

1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх байгуулагдан Монголын хувьсгалт залуучуудын эвсэл /МХЗЭ/ Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ түүхэн 100 жилийнхээ хугацаанд Монголын залуучуудыг түүчээлэн нэгэн зууны түүхийг бүтээсэн билээ. Анх байгуулагдсанаас эхлээд нэгдэлжүүлэх хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт, Дарханы их бүтээн байгуулалт Монголын шинэ үеийн түүхийн цаг үе болгонд манлайлж ирсэн байгууллагын хувьд бичих, дурсах зүйл их. Энэ утгаараа Энэхүү түүхт ойг угтуулан Монголын Залуучуудын холбооны түүхэн уламжлал, үнэт зүйлс болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, алсын харааг тодорхойлоход санал болгохуйц санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлийг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж.

Уралдаан 14 хоног үргэлжилж, 2021 оны Долдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл нийтлэлийг хүлээн авна. Үүнд нийтлэл сонин сэтгүүлд нийтлэгдсэн бол цаасан хэлбэрээр, мэдээллийн сайтад нийтлэгдсэн бол линк болон эх бичвэрийг бичигчийн товч танилцуулга, холбоо тогтоох хаягийн хамт ediamyf111@gmail.com цахим хаяг руу илгээнэ. 

Мөн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42. Монголын Залуучуудын Холбооны төв байр шуудангийн хаягаар илгээх буюу Монголын Залуучуудын холбооны төв байранд өгөх боломжтой юм.

Нийтлэлд тавигдах шаардлага:

Монголын залуучуудын байгууллагын түүхэн бүтээн байгуулалт, үйл явцыг олон нийтэд танилцуулах,

Залуучуудын байгууллага цаашид хэрхэн хөгжих, ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлч, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг тусгасан байх бөгөөд бичлэгийн аль ч төрлөөр бичсэн болно. Тавигдаж буй ганцхан шалгуур нь бичлэг, нийтлэл нь сонин сэтгүүл болон мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх ёстой.

Шагналын сан: 

Шилдэг нийтлэл, нэг хүн - 1 000 000 төгрөг

Шилдэг нийтлэлийн тусгай шагнал, хоёр хүн - тус бүр 500 000 төгрөг

Шилдэг оролцогчдод  100 000-200 000 төгрөгийн үйлчилгээний эрх олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77771313, 99049247 утсанд хандан аваарай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 2 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 30 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 32 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 35 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 37 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 42 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 46 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 52 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 15 цаг 58 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 15 цаг 59 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 1 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 2 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 3 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 5 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 5 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 8 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 10 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 16 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 21 цаг 21 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 21 цаг 35 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top