x

“Бор-Өндөр” УБҮ-ийг төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах нь ашигтай гэж үзжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-уудын 49 хувийг төрийн мөнгөөр хувьчилж авах гэж байснаас үүдэлтэйгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон.

Үүнийг сунгах эсэх асуудлыг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 127-р тогтоолоор дээрх газруудын онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгахаар болсон.

Уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус үйлдвэр санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан байна.

2019 оны гүйцэтгэлээр нийт 105.9 мянган тонн жонш олборлож, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд байгаагүй үзүүлэлт аж. Үүнээс өмнө уулын баяжуулах үйлдвэр ашиг байтугай зарим жилд алдагдалтай ажилладаг байсан талаар тус үйлдвэрийн удирдлагууд танилцуулсан. Мөн төсөвт төлөх татвар, шимтгэлийн хэмжээ нь ч эрс өсөж, төмрийн хүдрийн олборлолтоо 37.6 мянган тонноор нэмэгдүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 1,219 ажиллагсадтай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажилчдынхаа цалинг тус бүр 30 хувиар хоёр удаа нэмж, дундаж цалингийн хэмжээг 2 сая 335 мянган төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл “Бор-Өндөр” УБҮ-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар онцгой анхаарч, Сангийн яам, ТӨБЗГ-аас санхүүгийн сахилга батыг сахиулж, хяналт тавьж ажилласны бодитой үр дүн гарсан гэж тус үйлдвэрийн хамт олон үзэж байгаа аж. Тус үйлдвэр төрийн мэдэлд өнгөрсөн нэг жилд ажилласан нь хамгийн гол шалтгаан байсан гэдгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат онцолж байсан юм. 

Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Өнгөрсөн нэг жилийн үйл ажиллагаанаас “Бор-Өндөр” УБҮ цаашид төрийн өмчит хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна. Ер нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төрийн өмчийг ашиггүй гэж ойлгуулдаг, орд газруудын нөөц удахгүй дуусах гэж байгаа мэтээр нийгэмд ойлгуулж ирсэн байдаг. Ингэх тодорхой зорилго байсан нь улам бүр тодорхой болж байгаа.  “Эрдэнэт”, “Багануур”, “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэх мэт олон жишээнээс улам бүр тодорхой болж байгаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан хэсэг бүлэг хүмүүс “Бор-Өндөр”-ийн уурхай ашгаа өгөхгүй гэж байгаад л бас төрийн мөнгөөр хувьчлаад авчихсан байсан. Төр ашигтай ажиллуулж, ажилтнууддаа үр өгөөжийг нь хүртээж болдог гэдгийг уурхайчид маань бодитой харуулж чадлаа. Ганцхан жилийн хугацаанд түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан байна. Цаашдаа онцгой дэглэм үргэлжлэх 6 сарын хугацаанд бизнес моделио сайжруулахад илүү анхаарч ажиллаарай” гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 14 цаг 40 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 14 цаг 41 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 14 цаг 45 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 14 цаг 47 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 14 цаг 51 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 14 цаг 55 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 1 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 15 цаг 7 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 15 цаг 9 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 15 цаг 10 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 15 цаг 12 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 15 цаг 12 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 14 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 15 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 20 цаг 18 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 20 цаг 19 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 20 цаг 25 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 20 цаг 31 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 20 цаг 44 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 20 цаг 47 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top