x

Усан үзэм хэрэглэвэл урт насалж, хавдраас сэргийлнэ

Усан үзмийн ач тус

Усан үзэм нь шууд идэж хэрэглэж болох ба мөн дарс, шүүс, жимсний чанамал, цэлцэгнүүр гэх мэтийг хийж болдог дулаан орчин ургадаг олон наст өвслөг ургамлын жимсгэнэ юм. Усан үзмийн хонгорцог гол ишинд сагсайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэж, хальс, зөөлөн сайж ургаж, шилбэтэй жимс цэцэглэнэ.

Усан үзэм нь хальс, зөөлөн эд, үр гэсэн 3 хэсгээс бүрддэг. Харин кишмиш сортын усан үзэм нь үргүй байдаг байна. Хальс нь хоёр давхаргатай байдаг. Хатааж боловсруулсанг нь үзэм гэнэ. Хонгорцгийг хэмжээгээр нь жижиг, дунд, том гэж ялгана. Жимсгэнийг нь 20мм-ээс илүү голчтой бол том, 16-20мм бол дунд, 16мм-ээс бага бол жижиг гэж ангилна. Өнгө сортоосоо хамааран ягаан, хар хөх, ногоог байдаг. Хөх ягаан өнгийн хальс нь антоциан, полифенолоор баялаг ажээ.

Дэлхий дээр тооцсоноор өдгөө 75,866км² талбайд усан үзэм тариалж байна. Испани, Франц, Италид дийлэнх тариалалтыг эзэлдэг байна. Үүнээс 71% нь дарс үйлдвэрлэхэд, 27% нь жимс, 2% нь хатаасан хэлбэрээр ашиглагдаж аж. 

Усан үзмийн найрлага:

Усан үзэмд дунджаар ус 80.2%, саахар 16%, хүчил 0.6%, пектинт бодис 0.25%, ислэг 0.6%, эрдэс бодис 0.4% агуулагдана. Нийт саахарын 98-99%-ийг глюкоз, фруктоз эзэлдэг байна. Жимсэнд: сахар, С. В-ийн бүлгийн аминдэм, хальсанд будагч ба идээлэх бодис, эфирийн тос, үрэнд нь өөх тос, идээлэх бодис тус тус агуулагдана.

Усан үзмийн ампелографийн бүх сортыг аж ахуйд ашиглах байдлаар нь нийтийн хэрэглээний, дарсны, хатаасан жимсний гэж 3 бүлэгт хуваадаг.

Нийтийн хэрэгцээний сортын усан үзэм хүчил багатай, саахараар дунд зэрэг -15-20%, аятайхан чихэрлэг амттай, шүүслэг том жимсгэнэтэй, нягт зузаан хальстай байна. Энэ сорт хадгалалт, тээвэрлэлтийн аяыг сайн даадаг. Ардын эмчилгээнд хатаасан усан үзмийг луувангийн шүүсээр хийсэн соктой хольжханиад хүрсэн үед хэрэглэх төдийгүй үр нь шээс хөөх, навч нь хоолой сөөх, ангина өвдөх үед эрт дээр үеэс хэрэглэдэг байжээ.

Хар бараан өнгийн изобелла төрлийн усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед  хэрэглэвэл үр дүнтэй байдаг.

Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг.

Хүч тамир муудах, цус багадах, мэдрэлийн системийн хэвийн хэмжээ алдагдах, бодисын солилцооны хэмнэл алдагдах, хоол боловсруулах системийн хямралын үед хэрэглэх нь ихээхэн ач тустай аж.

Усан үзмийн ашиг тус: 

Бид өдөр тутмын хоол хүнсэндээ усан үзэм хэрэглэснээр эрүүл, амттай, тэжээлийг авах боломжтой.

Батганы эсрэг:

Усан үзэмд агуулагдах антиоксидант ресвератрол нь батга үүсгэдэг бактерийн өсөлтийг дарангуйлдаг. Шинжээчдийн хэлж байгаагаар энэ антиоксидант нь бензоилийн хэт исэлтэй хосолсноор батганы эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг ажээ. Хоол боловсруулалтыг сайжруулна Усан үзэмд агуулагдах эсэл болон тэжээлийн бодисууд нь хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалдаг ба ходоодны хямралаас урьдчилан сэргийлдэг аж. Энэхүү амтат жимс нь ходоод хямрах гээд байдаг хүмүүст сайхан сонголт болно.

Усан үзмийн үрийн ханд: 

Усан үзмийн үрийн ханд нь өндөр түвшний холестериний эмчилгээ болон хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг эмчилгээний шинж чанартай байдаг. Мөн энэ ханд нь яс бэхжүүлдэг үйлчигээтэй.

Багтрааны үед: 

Эрүүл тэжээллэг хоол хүнс багтрааны үед хамгийн чухал зүйлсийн нэг байдаг. Судалгаагаар хүнсэндээ жимс, жимсгэнэ ихээр хэрэглэдэг хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогджээ. Усан үзмийн үрийн ханд нь үрэвслийн эсрэг мөн уушгины үйл ажиллагааг дэмжиж эзлэхүүн тэлэхэд тусалдаг юм байна.

Чихрийн шижингийн үед:

Усан үзмийн хальснаас гаргаж авсан ханд нь чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэгддэг. Энэ жимс нь гликемикийн индекс багатай учир 2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрдөг. Мэргэжилтнүүд улаан, хар усан үзэм сонгохыг зөвлөсөн байна. Зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах Полифенол агуулдаг усан үзэм болон бусад хүнс нь зүрх судасны өвчний эрсдэлийн бууруулдаг болох нь судалгаагаар нотлогджээ.

Урт наслалт, хавдраас урьдчилан сэргийлэх:

Усан үзэмд агуулагдах байгалийн хүчтэй химийн бодисууд нь эрүүл мэндийг дэмжиж, бүр хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг аж.

Энэ жимсний фитонутриентууд нь хүний амьдралыг уртасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна. Мөн усан үзэм нь хорт хавдрын хөгжлийг зогсоож, чихрийн шижинг эмчлэхээс гадна хараанд сайн байдаг байна. Усан үзмийн тогтмол хэрэглээ нь нүдний торлогийн бүтэц, үйл ажиллагааг хамгаалдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жаргалантын ам болон Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй байна саяхан Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав 4 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 10 мин Туулах чадвар сайтай автомашинуудыг хүлээлгэн өглөө 15 цаг 38 мин Шахмал түлшний 52000 тонн нөөцтэй байна 15 цаг 39 мин “Улаанбаатар” өвлийн наадам ирэх сард болно 15 цаг 43 мин “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна 15 цаг 45 мин Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор трамвай төслийг хэрэгжүүлж байна 15 цаг 49 мин Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын нөхцөл, шаардлага 15 цаг 53 мин Аж ахуйн нэгжийн татварын ачаалал, хөнгөлөлт болон Сангийн яамны татварын бодлогын хандлага 15 цаг 59 мин ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав 16 цаг 5 мин Жирэмсэн эмэгтэйчүүдийг Америк руу нэвтрүүлдэг эмэгтэйд ял оноожээ 16 цаг 7 мин АНУ Израилын “Төмөр дээвэр”-тэй төстэй хамгаалалтын систем бүтээнэ 16 цаг 8 мин ХАА-н чиглэлийн хөдөлгөөнүүдийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллажээ 16 цаг 10 мин Google Maps: АНУ “Мексикийн булан”-г “Америкийн булан” болгон өөрчилжээ 16 цаг 10 мин Байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 12 мин Лаосын хуурай боомтын үйл ажиллагаатай танилцлаа 16 цаг 13 мин Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 21 цаг 16 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 21 цаг 17 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 21 цаг 23 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ...
Top