Хятадын “Xiaomi” компани “Mi Watch” ухаалаг цагийнхаа анхны загварыг танилцууллаа. Шинэ загварыг гаргасан тухай Хятадын "Weibo" нийгмийн сүлжээгээр мэдээлжээ.
“Xiaomi”-гийн анхны ухаалаг цаг нь 1.78 инчийн диагональ бүхий мэдрэгч дэлгэцтэй бол батарейны хүчин чадал нь 570 миллиампер цаг. “Mi Watch” нэг удаагийн цэцэглэлтээр 36 цаг тасралтгүй ажилладаг. Түүнд “Snapdragon Wear 3100” чип суулгасан бөгөөд 4G модемтой учир цагийг ашиглан дуудлага хийх, интернэт ашиглах боломжтой юм. Төхөөрөмжийг мөн контактгүй төлбөр хийхэд ашиглаж болно.
“Mi Watch” ухаалаг цагийн худалдаа Хятадад энэ сарын 11-нд эхэлнэ. 1299 юанийн үнээр худалдаалах уг цагийг бусад орны зах зээлд гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.