Дэлхий
Израилын цохилтын улмаас Ливанд 492 хүн амиа алджээ
Израилын цэргийнхний мэдэгдсэнээр, 2006 оны дайнаас хойш “Хезболла”-гийн байгуулсан дэд бүтцийг устгах ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 1300 байгууламжид цохилт өгчээ. Үүний зэрэгцээ “Хезболла” бүлэглэлийнхэн Израилын хойд нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Эмнэлгийн ажилтнуудын мэдээлснээр, пуужингийн хэлтэрхийд өртөн хоёр хүн шархаджээ.
2024-09-24
БРИКС-ийн орнууд худал мэдээлэлтэй тэмцэхэд хамтарна
Дэлхий нийтэд өрнөж байгаа геополитикийн өөрчлөлт нь улс орнуудыг Барууны түрэмгий бодлогын эсрэг нэгдэх сэдэл рүү түлхэж байгааг саммитад оролцогчид илэрхийллээ.
2024-09-23
Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй соронзон орон үүсгэжээ
Хятадын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн эсэргүүцэлтэй соронзыг ашиглан Дэлхийн соронзон орноос 800 мянга дахин хүчтэй буюу 42.02 Теслагийн хүчтэй байнгын соронзон орон үүсгэжээ. Энэхүү технологийн нээлт нь 2017 онд АНУ-д тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна.
2024-09-23
Хувцасны хамгийн үнэтэй брэнд 10 жилд анх удаагаа солигдов
Nike компани 2015 оноос хойш хамгийн үнэтэй хувцасны брэндийн чансааг толгойлж байгаад 2024 онд дээд зэрэглэлийн Louis Vuitton брэндэд байраа алдлаа. Энэ тухай “BrandFinance” компанийн судалгаа харууллаа.
2024-09-23
Хятадын бизнесүүд цагаан сараар ажиллах хувиараа түншүүддээ зарлажээ
Хятадын аж үйлдвэрлэгчид захиалга авах, ачаа ачих хугацааны дэгийг Дорнын шинэ оноос ямар байх тухай мэдээллийг худалдааны түншүүддээ хүргүүлж эхэлсэн тухай “Хил хязгааргүй худалдаа” телеграм-суваг мэдээлжээ.
2024-09-23
Данийн DSC өрсөлдөгчөө худалдан аваад дэлхийд томорно
Данийн DSV компани логистикийн немецийн Deutsche Bahn-Schenker AG компанийг худалдан авч байгаагаа өөрийн сайтаар мэдээлэв.
2024-09-23
Xiaomi smartphone нийлүүлэлтээр дэлхийн хоёрт орлоо
Хятадын смартфон үйлдвэрлэгч Xiaomi өнгөрсөн сард худалдаагаараа Apple компанийг гүйцэн түрүүлэв.
2024-09-23
Бразилид дэлхийн хамгийн өндөр орон сууцыг босгоно
Senna Tower нэр аваад байгаа 500 метр өндөр орон сууцны төслийг танилцуулжээ. Уг барилга Бразилид төдийгүй дэлхийд хамгийн өндөр цамхаг болох юм хэмээн dezeen сайтаар мэдээлжээ. Тэр ямар харагдах вэ?
2024-09-23
“Quad”-ын удирдагчид далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр болов
Өмнөд Хятадын тэнгис болон ойр орчмын усан нутаг дэвсгэрт Хятад улс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үед энэхүү шийдвэрийг гаргасан байна. Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны хэлснээр, эргийн хамгаалалтын албадын эхний сургуулилалтыг АНУ удирдан явуулахаар болов.
2024-09-23
Д.Трамп дахин мэтгэлцэхээс татгалзжээ
"Америкчууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэлсэн тул дахин мэтгэлцээн хийхэд хэтэрхий оройтсон гэж Ерөнхийлөгч асан Дональд Трамп бямба гаригт мэдэгджээ.
2024-09-23
Хятадын захаас ковид дэгдсэн гэх онолыг судалгаагаар баталжээ
2019 оны сүүлчээр Хятадын зах дээрх халдвартай амьтдаас хүмүүст вирус халдсан гэсэн онолыг батлах шинэ нотолгоог ковид-19-ийн гарал үүслийн талаарх хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргажээ. Ковид дэгдсэнээс хойш таван жил орчмын хугацаа өнгөрч буй энэ үед олон улсын хамтын нийгэмлэг вирус яг хаанаас гаралтайг тодорхой тогтоож чадахгүй байсан юм.
2024-09-20
Өмнөд Солонгосын зенитийн пуужингийн цогцолборыг Иракт нийлүүлнэ
Зенитийн пуужингийн "Чонгун-2" цогцолборыг нийлүүлэх гэрээг Өмнөд Солонгосын “LIG Nex1” компани Иракийн Батлан хамгаалах яамтай 2.78 тэрбум ам.доллароор хийжээ.
2024-09-20
“Nike”-ийн гүйцэтгэх захирлаар Эллиот Хилл ажиллана
Спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” компани ирэх сард тэтгэвэрт гарах Жон Донахогийн оронд Эллиот Хиллийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэсэн тухайгаа пүрэв гаригт мэдэгджээ. Э.Хилл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар болсон тухай мэдэгдэл гарсны дараа “Nike”-ийн хувьцааны ханш 8 хувиар өссөн байна.
2024-09-20
Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна
Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.
2024-09-18
Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ
Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт ирэхийг эмч сувилагчдад, цусаа хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний улмаас хүмүүс амиа алдаж, олон тооны хүн бэртэж гэмтсэн тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалжээ.
2024-09-18
Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана
Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.
2024-09-18
Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ
Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ.
2024-09-18
Хүчтэй соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ
Нарнаас саяхан цацагдсан плазмын урсгал Дэлхийг дайрсны дараа дөрөвдүгээр түвшний хүчтэй соронзон шуурга эхэлсэн тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээлжээ.
2024-09-17
Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдэд холбогдох эхний шүүх хурал даваа гарагт болж, түүнийг холбооны галт зэвсгийн тухай хуулийн зүйл ангиар буруутгажээ.
2024-09-17
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Египетийг зорино
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ойрх Дорнод дахь бүс нутгийн гол түншүүдтэй хийж буй хамтын ажиллагааны хүрээнд Газын зурваст гал зогсоох тухай шинэчилсэн саналыг танилцуулахаар мягмар гарагт Египет улсыг зорино гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Мэтью Миллер мэдээлжээ.
2024-09-17