Лондон хотын “Excel Arena” ордонд болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаас оролцох гоо бүсгүйг ирэх сард тодруулхаар “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тэмцээн есдүгээр сарын Улаанбаатар хотноо 14-нд болох аж.
Энэ жилийн “Miss World Mongolia-2019” тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхийг олж авах юм байна.
“Miss World-2019” тэмцээнд дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөнө. Тус тэмцээн нь 1951 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн бол Монгол улс 15 дахь жилдээ оролцох юм.