Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
Шангри-Ла зочид буудал
08:30 цагт: Зүүн Өмнөд Азийн төв банкуудын төв (SEACEN Centre), Монголбанк хамтран “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдвээр Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан сургалт зохион байгуулна.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс
09:30 цагт: Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт, семинар болно. Утас: 99849000
"Холидэй Инн" Зочид буудал
11:30 цагт: “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно. Утас: 312458, 88003181, 99946229
Гэрэлт гудамж
18:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Их талын жазз” олон улсын XIII их наадмын нээлттэй тоглолт болно.