Бүхнээ хаяад дэлхийг тойрохоор аялал хийх боломж тэр болгонд олдоод байдаггүй. Азаар адал явдал хайгчдад зориулан аялагчид мөн мэргэжлийн хүмүүс өөрсдийн сэтгэгдлийг өөрсдийн номнуудад бичдэг билээ. Та аялалд гарахад бэлэн үү?
"Мотоциклээр дэлхийг тойрсон нь" Чарли Бурмен, Юэн Макгрегор
Номонд жүжигчин Юэн Макгрегор, Чарли Бурмен нар 2004 онд Европын орнууд, Казахстан, Монгол, Орос, Америкаар аяласан тухай өгүүлдэг. Номын хэллэг нь уран сайхны өндөр төвшнийх бөгөөд тэр нь замын тэмдэглэлийг санагдуулна. Гэхдээ баатрууд аян замдаа тохиолдсон хүндрэл, ээдрээг номондоо түлхүү өгүүлжээ. Аялалдаа тэд олон орнуудын тухай тогтсон санаа бодлыг эвдэн тухайн орнуудыг шинээр ойлгуулж өгчээ.
"Их аян. Адал явлын хатан хаантай хамт дэлхийгээр аялах нь" Агата Кристи
Энэ ном нь Агата Кристи нөхрийнхөө хамт Африк, Шинэ Зеланд, Австрали, Хавай, Канадаар 1922 онд аялахдаа найз нөхөддөө бичсэн захидлын цуглуулгууд юм. Номыг зохиолч эмэгтэйн авсан олон гэрэл зургуудаар чимэглэжээ. Хэдийгээр захидлууд нь түүний адал явдлын номууд шиг эзэмдэхгүй ч гэсэн ажиглалт, хурц хэллэгүүд нь уншихад маш сонирхолтой.
"Бигль хөлөг онгоцоор дэлхийг тойрсон байгаль судлаачийн аялал" Чарлз Дарвин
"Бигль" хөлөг онгоцоор дэлхийг тойрсон байгаль судлаачийн аялал ном нь Английн байгаль судлаачийн аян замын тэмдэглэл юм. Таван жилийн аян замдаа тэр Өмнөд Америкийн Ногоон хошууны арлууд, Галт газар, Фолкледын арлууд ба Шинэ Зеланд, Австрали, Кокосын арлууд Маврикийгээр аялсан юм. Дарвин замдаа тайралдсан бүгдийг маш ихээр сонирхож уугуулуудын амьдрал, ургамалын, амьтадынх нь талаар нэг бүрчлэн нарийнаар бичин үлдээсэн байдаг байна.
"Магелланы гавъяа" Стефан Цвейг
Алдарт далайчны түүхийг Австрийн нэртэй зохиолч Стефан Цвейг өгүүлж байна. Фернан Магелланы нэрнээс өөр зүйлийг мэдэхгүй хүмүүс олон. Гэхдээ энэ номтой танилцсанаар цуутай газар зүйн нээлт хийгдэж байсан ба тэр ээдрээтэй цаг үе, нөхцлийг мэдэх боломжтой болж байна. Магелланы бодит хөргийг бичихдээ тэр намтрын баримтууд, деталиар дараагүй бичжээ.
"Фрегат хөлөг Паллада" Иван Гончаров
"Фрегат Паллада" нь Иван Гончаров энэ хөлөг онгоцоор 1850-иад онуудад аяласан сэтгэгдлийн өгүүллэгүүдийн түүвэр юм. Энэ аянаараа тэр Япон, Солонгос, Индонези зэргийн Азийн орнуудаар аялажээ. Зохиогч үзсэн харснаа амьд хэлээр маш гоё бичсэн байдаг. Энэ ном уншсаны дараа танд аялах сэтгэгдэл төрнө дөө.
"Өөрийн эрэлд, дэлхийг явгаар тойрсон хүний түүх" Жан Беливо
Шинэ мянганы эхээр 45 настай канад хүн Жан Беливо Монреаль дахь өөрийн гэрээс гараад явгаар Нью-Йорк руу явжээ. Тэр өөрийгөө олж тодруулахаар шийдсэн гэдэг. Тэр зугаалга нь 11 жил үргэлжилж, Беливо 64 орноор алхжээ. Номыг уншсаны дараа тэр амьдралын утга учраа олэ нээжээ гэх сэтгэгдэл төрөхгүй харин ном нь аялах сонирхлыг төрүүлнэ.
"Кларксоны хамт дэлхийгээр аялах нь: Үндэсний аяны онцлог" Жереми Кларксон
Британийн сэтгүүлч, телевизийн хөтлөгчийн ном авто сонирхогчдод маш таалагдана. Эх орондоо тэр Top Gear хөтөлбөрөөр алдаршсан хүн юм. Тэгээд л тэр энэ номондоо 11 орноор аялан тэдний авто машинууд ба үндэсний машин жолоодлогод нь онцгой ихээр анхаарлаа хандуулсан байв. Тэр өөрийн хурц тод хэллэгээрээ тэдэнд ханджээ.
"Дэлхийг 80 хоногт тойрсон нь. Миний анхны аялал" Жан Кокто
Францын зохиолч, кино зохиолч, найруулагч Жан Кокто 1936 онд найзынхаа хамт Жюль Верны номонд гаргасан маршрутаар аялажээ. Ном нь эд зүйлийн онцгой талаас нь харсан, хүрээлэн буй орчны үзэсгэлэнг бишрэх эрмэлзлээр дүүрэн бөгөөд их хөнгөн сонирхолтой бичигджээ. Ном нь өнгөрсөн зууны Францын соёлын томоохон зүтгэлтэнтэй танилцуулна.
"Дэлхийгээр тойрсон аялал. Төгс хоолны эрэлд" Энтони Бурден
Америкийн ерөнхий тогоочийн Энтони Бурдены ном нь нэн түрүүнд янз бүрийн орнуудын үндэсний хоолтой танилцах аялалд таныг урьж байна. Аялалдаа тэр янз бүрийн этгээд ч гэмээр бүх хоол ундыг амтлан сэтгэгдлээ бичжээ. Мөн тэрээр олон гайхалтай хүмүүстэй учран тэдний соёлыг бас номондоо жинхэнээр нь бичихийг эрмэлзжээ.
"Далайд ганцаараа" Анджей Урбанчик
Польшийн зохиолч өгүүлэл, сэтгэгдлээ энэ номонд цуглуулан гаргажээ. Номонд сүүлийн 100 жилийн дотор ганцаараа далайг гаталсан 70 хүний аялалыг өгүүлсэн байдаг. Эр зоригтнууд тэдний аялал намтар үнэхээр сонирхолтой.
М.Цогт