x

Монголын киночид Швейцарын Локарно олон улсын кино наадамд оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо 2019 оны наймдугаар сарын 7-17-нд зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны 10 дугаар сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм.

Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдож байсан билээ.

Энэ удаагийн Локарно кино наадмаар “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь “Open doors hub”, “Open doors lab” болон “Open doors screening” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна.

Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Солари-тай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна. Локарно олон улсын кино наадмын үйл ажиллагаа энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 40 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 47 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 52 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 58 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 19 цаг 18 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 19 цаг 20 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 19 цаг 32 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 19 цаг 36 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 19 цаг 38 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 19 цаг 39 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 19 цаг 42 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 19 цаг 47 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 19 цаг 49 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 20 цаг 6 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 22 цаг 26 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 22 цаг 44 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? Өчигдөр 11 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Өчигдөр 11 цаг 18 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ Өчигдөр 11 цаг 17 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна Өчигдөр 11 цаг 16 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на...
Top