Холливуудын алдарт кино болох “Шоушенкээс оргосон нь” кинонд гардаг царс модыг хөрөөджээ. Кино гарсны 25 жилийн ойд зориулан Царс модоор дурсгалын зүйлс бүтээхээр болсон гэнэ. Гэхдээ модыг зориудаар ингэж хөрөөдсөнгүй, гурван жилийн өмнө хар салхинд хүчтэй гэмтсэнийх нь дараа хөрөөдсөн юм байна.
Одоо модоор гол дүрд тоглосон Тим Роббинс, Морган Фриман, найруулагч Фрэнк Дарабонт, болон бусад уран бүтээлчдэд зориулсан зураг хөрөгтэй дурсгалын зүйл урлах аж. “Шоушенкээс оргосон нь” киноны уран бүтээлчдийн баг энэ ойгоороо кино зураг авсан Огайо мужид уулзхаар болсон байна.